Сүхбаатарын талбайд NoNaadam, YesNaadam жагсаал болж эхнийх нь 20-иод насны залуусын төлөөлөл, хоёр дахь нь морьтон эрчүүдийн давамгай оролцоотой болж өндөрлөлөө. Аль аль нь бага насны хүүхдийг олон нийтэд хандсан үг хэлүүлж нийгмийн сүлжээн дэх сурталчилгаандаа ашигласан байв. Мөн ковидын түүхэнд анх удаа халдвартай гэдгээ мэдсэн 35 настай монгол залуу өөрөө явж эмнэлгийн тусламж авах гээд хүлээж авах газар олдохгүй байсаар Улаанбаатарын нэгэн эмнэлгийн гадна нас нөгчив. Үүний дараахан Ерөнхий сайд Замын-Үүд боомтод зочилж, тээврийн хэрэгслийг ариутгах зориулалттай хэмээх хачирхалтай бүтээн байгуулалтыг нүдээр үзээд, алдааг засахыг үүрэг болгоод буцлаа.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 2-нд болж “Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа. Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов” гэсэн шийдвэр гаргасан билээ.
Энэ жил анх удаа монголчууд наадмын нээлт үзэхгүй нь. Есөн хөлт цагаан тугаа наадмын талбайд залахыг, ерөнхийлөгч талбайн голд зогсоод мэндчилгээ дэвшүүлэхийг үзэхгүй учир иргэд нь нээлтийн арга хэмжээг хүлээн догдлохгүй, бас нийгмийн сүлжээнд наадмын сэдвээр шүүмж мэтгэлцээн өрнөхгүй нь бололтой. Ийм мэдээ сонссоны дараа өнгөрсөн жилийн цахим наадам бас ч гэж гайгүй байсан юм биш үү хэмээн харьцуулагдах нь гайхмаар санагдана.
Дэлхийн түүхийг Ковидын өмнөх ба дараах үе гэж хуваадаг болох нь үнэн аж. Ковидоос өмнө монголчууд бид цагаан сараа өргөн дэлгэр угтаж, үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байлаа. Гэтэл ковидын дараа цагаан сар тэмдэглэхгүй байсан ч огт тоохгүй, одоо бүр Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхгүй хэмээн жагсацгааж, нийгмийн сүлжээнд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна. Үндэсний их баяр наадмыг ердөө л хэдхэн бөхчүүд, уяачид, эрх мэдэлтнүүдийн баяр буюу Баячуудын зэрлэг цэнгэл хэмээн нэрлэх болжээ. Учир нь тэднээс бусад нь баярлаж цэнгэдэггүй наадам байсан бололтой юм. Үнэхээр харамсалтай...
Гэвч яг үнэн хэрэгтээ, наадам болж л байвал монгол хүн бүр сэтгэлийн цэнгэл эдэлж, дүүрэн жаргалтайгаар энэ өдрүүдийг угтаж, үддэг байсан билээ. Хэний морь хэдэд давхив, аль аймгийн бөх түрүүлж үзүүрлэв, мэргэнээр хэн тодров гээд наадмын сонин хачныг хуваалцсан яриа нэг хэсэгтээ л гол сэдэв болдог сон. Ард түмний баяр цэнгэл шингэсэн болоод ч тэр үү наадмын хуушуур, айрагны амттай гэж. Стадионд тасалбар аваад орж суудаггүй юм аа гэхэд, телевизийн шууд нэвтрүүлгээс наадмаа үзэж, бас төв цэнгэлдэхээ нэг гороолчихсон байхад наадмын уур амьсгал аяндаа л бүрэлдчихдэг байсан юм. Хаашаа л харна үндэсний хувцсаараа гоёж ижилссэн хосууд, баярлаж хөөрсөн олон хүн, хацар дээрээ төрийн далбаагаа зуруулсан хүүхдүүд талбайн эргэн тойронд хөлхөлдөж, оюутан залуус нь “Цэмцгэр наадъя” гэсэн уриатайгаар ажиллаж, бизнесүүд цэцэглээд л гоё байжээ.
Хүй долоод бол бүр ч сайхан. Хүсвэл танил уяачдынхаа гэрээр зочилж болно. Нэг л тансаг, өвөрмөц мэдрэмжийг тэндээс л авдаг сан. Хурдан морьдын уралдаан үзсэн ямар ч монгол хүн самсаа нь шархираад л ирнэ. Дараа нь сур харваагаа үзэж, шинэ мэргэн тодрохыг харж нүд баясан бахархах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Үдэш нь ёслолын буудлага, талбайн шоу цэнгээн болохын зэрэгцээ наадмын өмнөх өдрүүдээс эхлээд тасралтгүй өрнөдөг соёлын олон арга хэмжээг үзэж сонирхон баясдаг байлаа. Наадмын сүүлчийн өдөр хамгийн сэтгэл догдлом мөч ирнэ. Энэ бол түрүү бөх хэн бэ гэдгийг харах торгон агшин юм. Гэвч тэдгээр он жилүүд нэгэнт ард үлджээ.
Энэ жилийн хувьд, наадмын сэдвийн хүрээнд хамгийн их анхаарал татсан асуудал нь хурдан морины унаач хүүхдүүдийн тухай байлаа. Мэдээж, энэ хөндвөл зохих асуудал мөн. Бас бид соёлоосоо улам бүр хөндийрч буйг илтгэх нэгэн үзүүлэлт болж байгаа нь ч үнэн. Үүнийг бичигч би вээр төв суурин газарт амьдардаг хүүхэд байсан ч, долоон настайдаа морь унаж сурч, үеийнхээ хурдан морь унадаг хүүхдүүдийг бишрэн харж, наадмын гийнгоог нь сонсон догдолж өссөн болохоос биш, тэднийг халтар царайтай ядуу зүдүүгээр нь дуудах талаар хэзээ ч бодож байгаагүй билээ. Гэтэл өнөөдөр хурдан морь унадаг хүүхдүүд бол ядуу учраас баячуудын морийг унаж гэрээ тэжээдэг хэмээн нийтэд нь хамруулан бичиж, үеийн хүүхдүүд нь ч тийнхүү ойлгож, тэднийг өрөвдөлтэй халтар бороор нь дууддаг болж. Морь унаж гэр бүлээ тэжээдэг хүүхдүүд тэдний дунд байгааг үгүйсгэхгүй ч, малчин айлын хүүхэд багаасаа морь унаж сураад наадамд хурдан морь унан уралдаж яагаад болохгүй гэж? Чухам хүүхдүүд морь унаж уралддаг учраас л тэднийг гэмтээхгүйн тулд давхих зай нь нас насандаа өөр байхаар зохицуулж, зөвхөн монгол адуугаа уралдуулж ирсэн уламжлалтай шүү дээ.
Гэтэл үүнийг гадны орнуудын морин тойруулгын уралдаантай ижилтгэн ойлгож, яг энэ өнцгөөс нь харж, насанд хүрсэн хүн л хурдан морь унах ёстой гэж бичээд байгаа нь монгол соёлыг огт мэддэггүй, ойлгодоггүй хүмүүсийн харь сэтгэлгээ төдий юм. Морин тойруулгыг хүсээд байгаа юм бол хэл ам татлаад байдаг эрлийз адуугаа уралдуулдаг байхаар зохицуулж, тэндээ зөвхөн насанд хүрсэн хүнээр морь унуулах боломж байгааг олж харахад тийм хэцүү байна гэж үү? Тэгээд ч үүнийг хийх хүсэл тэмүүлэл, эдийн засгийн чадавх нь манай морь сонирхогч капиталистуудад байгаа гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Харин өнөөдөр дэлхийн олон улс оронд, түүний дотор Монголд ч бас ковидын тархалт, хүн амын өвчлөлтэй холбоотой шинэ асуудал бэрхшээл өдөр тутам өсөн нэмэгдсээр байгаа. Энэ нь яг л дайн шиг...
Хэрвээ 1942 онд Александровын ансамбль “Вставай страна огромная, Вставай на смертный бой...” гэж дуулаагүй бол, Дмитрий Шостакович Долдугаар симфонио зохиож Бүслэгдсэн Ленинград хотод тоглуулаагүй бол, ялна гэдэгтээ итгэж зөвлөлтийн ард түмэн сэтгэл зүтгэлээ нэгтгээгүй бол тэд дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулах байсан гэж үү? Тэд дайтаж байсан ч хайрлаж дурлаж, итгэж хүлээж, дуулж бүжиглэж, ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж байсан түүхтэй. Хэрвээ дайн болж байгаа гээд бүгд сэтгэлээр унаад, нэг ч хүн инээмсэглэхгүй, дуулахгүй, хөгжим зохиохгүй, кино бүтээхгүй, зохиол бичихгүй байсан бол өдийд орос орон гэж байх эсэх нь ч эргэлзээтэй байх байлаа. Гэвч тийм зүйл болоогүй. Тэд ялсан, улс орон нь өнөөдөр цэцэглэн хөгжиж байна.
Үүний нэгэн адил, ковидын өвчлөл нэмэгдэж байгаа гээд хүмүүсээ аз жаргалтай байхыг нь хориод эхэлбэл, нийгмээрээ зөвхөн гуниг гутралд автаад байвал, хувь хүн бүр өөрийн хариуцлагыг бусдад тохоод хэвшчихвэл, иргэдийнхээ цахимаар боловч наадамлах эрхийг нь хязгаарлаад байвал бид ковидыг ялж чадна гэж үү?
Сэтгэгдэл ( 42 )
иргэдийг талцуулж уур бухимдалыг нь төрүүлж түүнээсээ таашаал авдаг захиалгын бичээч нар элбэг болж хүмүүс минь үнэн мөнийг тунгаан өөрсдийн оюун бодлоо хамгаалж сайхан цаг ирэхийн төлөө хамтдаа хичээцгээе
Ene odoo yu hutsaad bgaa teneg ve ene olon hvn vhej bhad neg ch vg duugaraagvi baij naadam bolsongbi geed hutsaad baih um
Дэлхий нийтээр энэ тахилтай тэмцэж байна. Эрүүл мэнд үү? Баяр наадам уу? ЭРҮҮЛ \nМЭНД ЯВБАЛ ИРЭХ ЖИЛ ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН НААДНАА.
Монголоо алдсан амьтад л наадмаа ойлгохгйү эсэргүүцэж байгаа юм телевизээр хараад өвчин авчидаг яасан эмзэг сармагчмнгээд бэ
Наадам хойшлогдлоо. Энэ байдлаараа ирэх жилийн наадам дахин 2 жилээр хойшилно. Тийм болохоор уяачид хэрэгцээнээс гарч байна. Одоо нэртээ хөриад нохойгоо уях болж дээ. Гэхдээ чоно хотруу ирэхээ больсон. Тэд малын хулгайчидтай хорших болсон. Оркууд аа ингээд НААДАМ хэрэгцээнээс хасагдлаа bye.
Нэг хэсэг нь өвдөж шаналж үхэж байхад наадамлах тухай яриад сууж байгаа нь утгагүй. Энэ бол зүгээр л наадмаар ашиг хонжоо хийх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн явуулга л даа. Ганц жил наадам хийсэнгүй гээд юу ч өөрчлөгдөхгүй. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.
Чи хүнд өвчтэй байж гэж бод.Наадам боллоо гэж бод.Чи наадамд очих уу.ЯГ ҮҮНТЭЙ АДИЛ МОНГОЛ ОРОН ТЭР ЧИГЭЭРЭЭ ӨВЧТЭЙ ХҮНД БАЙНА ГЭЭД ТӨСӨӨЛ.Нэг жилийн наадам болоогүйд чи үхлээ юу.
Тэр үед энийгээ бичиж нийтэлж байхгүй яасан юм бэ? Дэмжих л байсан. АН нь МАН ын 100 жилийг хийлгэхгүй гэж тэмцсэн түүндээ ч хүрлээ. Хүмүүсийн дийлэнх нь наадмыг гэртээ зурагтаарраа үздэг шдээ хуушуураа хайрч идсэн шээг. .Гунигтай байна өө.
Нэг нэгнээ хайрлахгүй байж юун баяр наадам маадам вэ яршиг бна шүү,наадамд зориулах мөнгөө та нар бие биенээ хамгаалах,ЭМ ийн салвараа хамгаалахад хандилацгаа!Дандаа улсаасаа хандив,мөнгө нэхэж байдаг биздээ
Ковидын уеийг дайны уетэй зуйрлэсэн нь зов Харин монголчууд бид нэгдэж тэмцэхгуй байгаа учраас ялагдаж байнаа 25 аас 40 насныхан ялангуяа зарим нь ч ажил дээрээсээ нилээд хэсэг нь зугаа цэнгэл хоож олноороо нийлж халдвар авч хуухдууддээ бас ахмадууддаа халдвар тарааж ковидын эсрэг биш харин дайсны талд ажиллаад олзлогдохлоороо харин бурууг оорсдоосоо биш цэргийн штабаасаа хайж дэвхцэж байна Ийм улс торжсон эв нэгдэлгуй ард тумэн ковид байтугай дайсанд ялагддаг юм Нилээд зовлон узэж байж ухаарцгаах байхаа
Зөв зүйл бичжээ. Өвөг дээдсээ, өв соёлоо хүндлэх нь бидний үүрэг мөн.
Зөв зүйл бичсэн байна, өвөг дээдсийн уламжлалыг үл тоодог ноход олон болбол энэ улс өөдлөхгүй.
Сэтгэлийн дэмгүйгээр, гялайх, гялтайх юмгүйгээр тэр хэдэн булшаа ухаад насаа нөгчөө л дөө. Дандаа булш ухсаар он жилүүдийг үднэ гэж төсөөлцгөө дөө. Арай л бараан байгаа биз...
Хуучин цаг үедээ гацаж сэтгэхүйн доройтолд орсон эргүүнүүдэд чирэгдэж улсаараа сүйрэнэ гэж юу байхав. Балчир хүүхдийн амиар наадаж зугаацдаг морины уралдааныг чинь дэлхий жигшээд эхэлсэн, даваагаар мөнгө угаадаг луйварын бөхийг чинь үзэх хүн олдохоо больсон нь гашуун үнэн. Соёл, зан заншилыг цаг үе, хөгжил дэвшилээ дагж сайжруулж, хөгжүүлдэг гэдэгийг ойлгох ухаан нь хүрэхгүй байгаа хүн бна
Бүх зүйл сэтгэлзүйн учиртай. Ялая гэвэл л ялья уу. Хичээвээс ялья уу. Ийм л юм. Наадам бол тэр л ялах итгэлийг өгнө. Энэ тэрийг nonaadam түүнийг дэмжигч нар бодсон болов уу.
наадам цуцалсан гээд бөөгнөрөл үүсэхгүй гэж бодож байна уу.манайхан аль эрт бөөн бөөнөөрөө хөдөө явна гээд бэлдээд эхэлсэн.9 хоногийн амралтын дараа халдвар маш их тархах байх даа.
Өвчин тахал, дайн байлдаан өөрөөр шүү.
нударганчуудын допинтой мор бөхийг үзэх сонирхол үнэндээ алгаа
ЦАГ ЦАГААРАА , ЦАХИЛДАГ НОГООНООРОО БАЙДАГГҮЙ. Ковидыг шийдсэн байхад , хойтон жилийн наадам хол биш ээ. ЭРҮҮЛ БАЙХАД УЛСЫН ОЛОН НААДМЫГ ҮЗНЭ ДЭЭ.
Зөв бичсэн байна. Хийрхэлээс салах юмсан.
”бид” гэж өөрөө адгууснаас долоон дор юм байна даа. наадаж байж, эрч хүч авч энэ бузар өвчинг давах бус уу?
koranaatai temtseh ganch bolomj ni naadam bailaa. hun setgelzuin amitan shuu\n
Yun naadam dursah eruul bhad ireh jiliin naadam uzeh blgui uwchin zovlontoi temtsej bhad uhel hagatsal baga shig bval bolno
НААДАМ ГЭЖ ДУРСААД БАЙХ ЮУ БАЙПАГ БИЛЭЭДЭЭ. ШАЛ ДЭМИЙ. ҮХЭЛ АМЬДРАЛЫН ЗААГ ДЭЭР НИЙТ ХҮН ТЭМЦЭЖ БАЙХАД НААДАМ ГЭЖ ЭЛИЙРЧ БАЛАЙРАГЧ БОЛ АДГУУС ЛУГАА АМЬТАН ГЭХЭЭС ӨӨРӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэн бололтой. Тахал гарчихаад байхад наадам цэнгэл, найр ярьж байдаг . Зөвхөн хар толгойгоо бодсоор би л болж байвал бусад нь үхэж л байг гэсэн ийм арчаагүй ,хүний оронцогууд олон болжээ
Дурсаад байх ч юм юу байхав дээ. Ерөөсөө л цагаан сар ч тэр наадам ч тэр энэ баяр ёслолын өнгүүд нэг л биш болчихсон шүү дээ. Ноёд баяд л хагартлаа баяжиж, аз жаргалаар бялхаж байгаагаа ходоод өлсгөлөн ардад гайхуулдаг л өдрүүд болж хувирсан. Цагаан сарыг 2 жил өнжлөө. Тун сайхан байна. Эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн харилцаа гээд бүх талаасаа эерэг нөлөөллөө. Наадмыг өнжихөд ч нэг их сүйдтэй юм болохгүй. Харин зүгээр энэ засгийн тэргүүн болж тоглоод байгаа хүүхэд эртхэн л энэ тухайгаа мэдэгдчих байлаа л даа. Үүнийх нь төлөө түүнийг огцруулах ч багадна.Даажинтай хүүр вэ л гэж бодогдож байна
хэзээ нэг олигт наадм баяр хийж бсан юм ичиж үхмээр л юм жил болгон хийж мөнгө завшчаад ичихгүй үг хэлээд зогсж бдг төрийн том дарга нар маань
наадам гэж хоцрогдол хийснээс больсон зөвөө нээлт хаалт гэж ямарч үзэх шинэ юмгүй л бдг жилийн жилд шүүмжлүүлдэг идэх хоол нь ч олигтой биш гурил харагдсан махгүй харласан тосонд олон шарсан хуушуур айраг сүүтэй цай буруу хооллолт оролцож бгаа дуучид гэж хэдэн ам барьсан хөгшин гарууд ерөөс шинэ залуу дуучид гоё юм үзүүлдэггүй шдээ гадныхан шоолдог бхдаа бид өөрсдөө үзээд шоолж суухад гадныханд инээдт харагдаж бгаа хэдэн морь унаж давхина шалдан гүзээ нь унжсан өөхнүүд бие биенээ унагаагаад л биен хэмжээ порпорц насаар нь ялгаж барилдуулахгүй тарган хүнг туранхайтн барилдуулдаг тэгш бус бдл
одоо хөдөө агаарт тарж бгаад корона намдаах хэрэгтэй дээ
короногүй бсан бол наадмаа хиймээр гэвч эмя наас наадам хийвэл 12мянган хүн дор хаяж цугларч нийт бөх дуучид уран бүтээлчид арын алба нийт 3000мянган хүн халдвар авах эрсдэлтэй хойшлуул гэж аль 6 сард хэлж бхд засаг тоогоогүй аль эрт л хойшлууллаа гээд зарласан бол уяач бөхчүүд харваачид дуучид тэгж бэлдэхгүй бсан шдээ ямарч тооцоогүй судалгаа худлаа ярьдаг оюунэрдэнэ буруутай хүрэлсүх женко нар нэг нь сонгууль женко медаль одон тарааж хүний бөөгнөрөл үүсгэж ковид тархад нөлөөлсөн муу новшнууд хүүр хүрэлсүх зайлаасай
Хүн бүр зөв, эрүүл болоод хулгай хийх, шударга бусаар ажил, албанд орох, шудрга бусаар татварын төлөгчдийн мөнгийг идэхгүй байх гээд нийгмийн өмнө тулгамдаад байгаа бүх асуудлаа хүн бүр дор бүрнээ хийээгээд сайхан амьдралын орчин бүрдүүлчихвэл наадмаа бид ямар ч үед хийж болно Сайхан нийгмийн төлөө хамтдаа. Шударга эрүүл нийгийн төлөө хүн бүр хичээн зүтгэе
но наадам гэсэн хүмүүс удахгүй идэх махгүй очих хөдөөгүй болоод элгээрээ хэвтэнэ л дээ.малчид махаа өгөхгүйтэй ч холбоогүй харж байгаа дээд тэнгэр өвөг дээдэс шийтгэнэ дээ.өвчин тахал дэлхийн хэмжээнд байна үхлээр хүнийг айлгадаг чамаас боллоо гэж дайрдаг ард түмэн биш тэгэхийг цээрлэж амьд байгаа нь амьдралаа үргэлжлүүлдэг жамтай тиймдээ ч монгол улс мөхөөгүй өнө мөнхөд оршиж байна.одоо харин тэнэгүүд зогсоо зайгүй үхэл ярьж монголоо мөхөөх гэж байна.Хүн корона тусаж нас барж байхад төр буруудах ёсгүй арга хэмжээ авч байгаа харин Хятад улсаас хүний амь нэхэх нь зөв байх.т
Монголчууд допингтой, мангар бөхчүүдийн хэрүүл, бяцхан хүүхдүүдийн амь эрсдүүлсэн тэнэг уяачдын баярхал, хоцрогдлоос салах цаг болсон. Эднээс залхсан ард түмэн талархаж бна, Оюунчимэг эмээ гуай.
Оюунчимэг гээч гуай!!!Та эхлээд “Би хөдөөний хүн”гээд биччихэж бай.Эс бөгөөс чиний бичлэг бүх ард түмнийх гэж ойлгогдохоор байна .ККК
Халх голын дайнд Оросуудыг орж ирэхээс өмнө монгол цэргүүд хиарч байхад Маршал Х.Чойбалсан нэлээд тээнэгэлзсэн ч наадмаа хийх ёстой гэсэн шийдвэр гаргаж хийсэн түүхтэй.\n
hodoog ogt medehgvi hotin hvvhed zaluus erliizvvd olshirchih soni l gaigaas mongol sojoloo geeh jum bishvv
bid ulamjlalaa ulandaa gishgej bolohgui.
mongol soel ulamjlal gamingiin ezlen turemgiillees choloologdoj tusgaar uls bolson 100 jiliin oin ach holbogdliig baihgui bolgoh horlogon bodlogo yabuulj tuund ni heden haltar tsaas absan nobshnuud oroltsood uneheer gamshig koronoogoos iluu gamshig shuu. Elbegdorj terguutei nobshnuudad hedii boltol huurtaj hedii boltol horluulah geed bgaa malnuud yum be. Hurdan mori uralduulah bol manai mongold l baidag nuudelchin ahuid zohitsson naadam Enenii ard zan zanshil soel humuujil baigal hun amitantai haritsah uhaan bas tuuniig dagasan ulalmjlalt uildberlel teriig dagasan ur uhaan baidgiin. Ene ulaus
Аливаа нэг зүйлд хэт шунаад байхыг дон тох, дрн тусах гэдэг. Үүнийг наадамд хэт донтсон хүн бичсэн бололтой. Ковидыг эсрэгээрээ наадам хийхгүй хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байж дарна. Халдварт өвчин дайнаас ч аюултай.
Сүртэй ш тээ. Дэлхийн бөмбөрцөг тахалд нэрвэгдчээд байхад наадам ганц жилээр хойшлуулахад хүмүүсийнхээ аз жаргалыг хойшлууллаа ч гэх шиг. Ц. Оюунчимэг гэгч эргүү сэтгүүлч минь зөв талаас нь сэтгэж бич. Ард түмэн амьд байж эрүүл байж л баярлана
Тахлыг бид, хүн төрөлхтөн дийлж ч байсан дийлэх нь гарцаагүй. Харин уламжлалт соёлоо мартвал Монгол яах бол...
taxal taxal garchikaad bauna