Беларуст аянганы улмаас модон доор нуугдсан таван хүний нэг нь нас барж, дөрөв нь бэртжээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр эмгэнэлт явдал нуурын эрэг дээр болсон байна. Амиа алдсан хүн нь залуухан бүсгүй гэнэ.
Гэмтсэн дөрвөн хүн мөн залуус бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.
Маш ихээр халж байсан Беларуст өнгөрсөн амралтын өдрүүдэд ширүүн бороо оржээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хайран залуу нас.