Европын Холбооны улс орнууд баян чинээлэг, тогтвортой, ардчилсан гэгддэг ч, бүс нутгийн тэгш бус байдал, авлигатай холбоотой хууль дээдлэх ёс алдагдсан зэргээс үүдэлтэйгээр энэхүү цэвэр нэр хүнд үгүй болж байна.
Транспарэнси интернэшнл байгууллагаас гаргасан “Дэлхийн авлигын хэмжүүр-Европын холбоо” 2021 оны судалгаа нь Европын холбоон дахь авлигын талаарх хүмүүсийн үзэл бодол, туршлагын талаархи хамгийн том бөгөөд нарийвчилсан судалгаа юм.
Тус судалгаанд Европын Холбооны 27 улсын 40 мянга гаруй иргэн хамрагдсан. Судалгаанд хамрагдагсдын 1/3 нь улс оронд нь авлигын нөхцөл байдал муудсан хэмээн хариулжээ. Судалгаанд оролцогчдын 44 хувь нь нөхцөл байдал цаашид сайжрахгүй гэсэн байна. Төрийн авлигын талаарх төсөөлөл үү, хууль бус үйлдэлд хариуцлага хүлээхгүй байх явдал уу, төрийн үйлчилгээг танил талаар олж авах явдал уу. Ямартаа ч Европын Холбооны цэвэр гэсэн нэр хүнд эргэлзээ төрүүлж байна. Энэ байдал нь нэн яаралтай, нэгдсэн арга хэмжээ авахыг шаардаж байна.
Судалгаанд бизнесийн салбар болон улс төрчид хамрагджээ
Европын Холбооны иргэд бизнес, төрийн харилцааг илүү нягт ажиглаж байна. Бодлого боловсруулагчид бизнес эрхлэгчидтэй ямар холбоотой байдаг нь тодорхойгүй байгаа тохиолдолд олон нийтийн нийтлэг эрх ашгаас илүүтэй хувийн явцуу ашиг сонирхлын үүднээс бодлого боловсруулах, зохицуулалтыг хийх эрсдэлтэй байдаг.
Судалгаанд оролцогчдын 1/3-ээс бага хувь нь засгийн газар шийдвэр гаргахдаа олон нийтийн санаа бодлыг харгалзан үздэг гэжээ. Засгийн газрын ашиг ихтэй гэрээ хэлцлийг олж авахын тулд бизнес эрхлэгчид хээл хахууль, харилцаа холбоог ашигладаг ба томоохон компаниуд татвараас зайлсхийдэг хэмээн судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь хариулсан байна.
Иймд ЕХ-ны иргэдийн талаас илүү хувь нь Засгийн газраа хувийн ашиг сонирхолд хөтлөгддөг гэж боддог нь гайхах зүйл биш юм.
Хэн хамгийн ихээр авлигад автсан бэ?
Европын холбооны иргэдийн 1/3-ээс илүү хувь нь Засгийн газрыг хамгийн их асуудалтай гэжээ. Энэ нь авлигын асуудалд хариуцлага хүлээхгүй байна гэсэн ойлголтыг улам бүр гүнзгийрүүлж байна. Судалгаанд оролцогчдын зөвхөн 21 хувь нь л авлигад холбогдсон албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг гэжээ.
Авлигад автсан байгууллагуудыг тодруулах явцад иргэдийн санал бодол хуваагдсан байна. Европын холбооны улсуудын тал нь Ерөнхий сайд, Парламентын гишүүд авлигад хамгийн ихээр автсан гэж үзэж байна. Нөгөө тал нь бизнесийн удирдлагууд болон банкуудыг нэрлэсэн байна.
Тэгсэн ч цагдаагийн байгууллага, орон нутгийн засаг захиргаа, шүүх зэрэгт итгэх итгэл тус бус нутагт өндөр байна. Европын холбооны иргэдийн 60 илүү хувь нь дээрх байгууллагуудад итгэдэг гэжээ.
Нийтийн үйлчилгээг хүртэх тэгш эрх ямар түвшинд вэ?
Хэдийгээр хээл хахуулийн түвшин 7 хувь буюу доогуур байгаа ч эрүүл мэнд, боловсрол болон бусад үйлчилгээг авахдаа хувийн харилцаа ашигладаг хэмээн арван хүн тутмын нэг нь хариулсан байна. Энэ нь тус бүс нутгийн 106 сая хүн гэсэн үг юм.
Өнөөгийн эрүүл мэндийн салбар бол авлигын гол цэг юм. Ялангуяа иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ, вакцин шаардлагатай байгаа Ковид-19-ийн нөхцөл байдлын үед онцгой анхаарал хандуулах асуудал юм. Европын холбооны оршин суугчдын 6 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ авахад хээл хахууль өгсөн гэсэн бол 29 хувь нь хувийн харилцаа ашигласан гэжээ.
Транспарэнси интернэшнл байгууллагын тэргүүн Делиа Феррейра Рубио “Эрүүл мэндийн салбарын хямралын үед хувийн харилцаа ашиглан нийтийн үйлчилгээ авч байгаа нь хээл хахууль өгч буйтай адил юм. Яаралтай тусламж илүүтэй хэрэгтэй байгаа иргэдээс түрүүлэн Ковид-19-ийн вакцин, эсхүл үйлчилгээ авах нь тэдгээр иргэдийн амь нас алдагдахад хүргэж болзошгүй юм. ЕХ-ны Засгийн газрууд үргэлжилж буй цар тахлын үед шударга, тэгш байдлыг сэргээхэд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх нь маш чухал юм.” гэсэн байна.
“Дэлхийн авлигын хэмжүүр-Европын холбоо 202”1 судалгаа нь албан тушаалын байдлаа ашиглан бэлгийн ашиг хонжоо эсхүл давуу байдал олж авах асуудлыг тодруулсан. Энэ нь эрүүл мэнд, боловсрол зэрэг нийтийн үйлчилгээ хүртэх явцад ихээхэн тохиолддог.
Европын холбооны оршин суугчдын 75 хувь нь заримдаа тохиолдсон гэж хариулсан бол судалгаанд оролцогчдын 7 хувь нь биеэр амссан эсхүл хэн нэгнийг мэднэ гэжээ. Нийтийн үйлчилгээ авахад бэлгийн дарамтад орсон түвшнээр Болгар, Хорват, Румын Улс тэргүүлсэн байна.
Авлигын талаар мэдээлэх нь аюултай эсэх талаарх үзэл бодол дээр Европын холбооны улс орнуудын хэмжээнд санал зөрүүтэй байна. Судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь авлигын талаар мэдээлсэн тохиолдолд аюулд өртөнө гэж үзсэн бол тал нь үүнийг аюулгүй гэжээ.
Гэхдээ тус бүс нутгийн иргэд итгэл найдвар дүүрэн байна. Европын холбооны оршин суугчдын 2/3 нь авлигын эсрэг тэмцэлд жирийн иргэд ямар нэгэн зүйл хийж чадна гэжээ.
ЗӨВЛӨМЖҮҮД
Хэдийгээр нэр цэвэр гэгддэг ч Европын холбооны улсуудад авлига нь ноцтой асуудал юм. Бүс нутгийн Засгийн газрууд болон Европын холбооны байгууллагууд энгийн иргэдийн амьдралыг авлигаас ангид байлгахын тулд нэгдсэн хүчин чармайлтыг нэн даруй гаргах шаардлагатай юм. Иймд:
Эх сурвалж. АТГ
Сэтгэгдэл ( 0 )