Арслан Э.Батмагнайн зодоглох даншигт Асашёорюүгийн япон залуу барилдах уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 23

Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн даншиг наадам энэ амралтын өдрүүдэд буюу 26, 27-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно.

Хүчит 512 бөх зодоглох энэхүү барилдаанд 10 гаруйхан хоногийн өмнө улсын их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Энхтүвшингийн Батмагнай барилдахаар бүртгүүлсэн тухай Монголын үндэсний бөхийн холбоо мэдээллээ.
 


Энэхүү том даншиг наадмын бөхийн бай шагналыг Улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар хувиасаа гаргахаар болсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр хэдэн хоногийн өмнөөс цацагдсан. Өндөр бай шагналтай Өндөр гэгээний даншигт улсын цолтой олон бөх зорьж очин барилдах биз ээ.
 

Өөр нэг сонирхол татаж буй бөхийн тухай энд өгүүлье гэж бодлоо.

Энэ бол мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржтой хамт сүүлийн 10 гаруй хоногийн турш бэлтгэл хийж буй Хидетора Ханада хэмээх 23 настай япон залуу юм.
 


Хидетора Ханада одоогоор АНУ-ын Колорадогийн Их сургуулийн америк хөлбөмбөгийн багийн тамирчин.  Мэргэжлийн америк хөлбөмбөгч болох хүсэлтэй.

Тэр хүслийнхээ төлөө зүтгэж буй нэгэн. 2022 оны World Games-д сүмогоор түрүүлж, сонирхогчдын ёкозүна болчихоод дахин албан ёсны барилдаанд гараагүй юм билээ.
 


Тэрхүү наадмын үзүүр түрүүнд одоогийн шинэхэн ёкозүна Ооносатог ялж, түрүүлсэн байдаг.

Хэрвээ америк хөлбөмбөгч болох хүсэл нь бүтэлгүйтвэл мэргэжлийн сүмо руу ч ороход нэг их оройтоогүй бөх.
 

185 см өндөртэй энэ залуу Асашёорюүтай олон хоног бэлтгэл хийж, монгол бөхийн зодог шуудганд дасаж, барилдаан заалгаж буй бичлэгүүд цацагдсаар байгаа. Өөрөө ч их зүйл сурч буйгаа сошиал хаягтаа бичиж, Асашёорюүд талархаж буйгаа бичсэн үзэгдсэн. Тэгвэл энэ энгийн биш түүхтэй залууг Өвөрхангайд болох даншигт гаргаж магадгүй гэсэн таамаг байна. Аса аварга нэгийг бодож, хоёрыг тунгааж буй биз ээ.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dolgoom(103.57.94.65) 2025 оны 07 сарын 25

Chdkuu haha

0  |  0
Зочин (66.181.180.101) 2025 оны 07 сарын 28

Монгол туургатан барилдах болохоос арлын япон барилдаж Монголчуудыг доромжилж болохгүй шүү Монгол бөхийэ холбоо анхаарах хэрэнтэй шүү энэ бол Монголчууд бидний өв соёл дэлхийд давтагдашгүй ондоошил бидний оршин тогтнохын баталгаа Долгорсүрэн зааны хүү Дагвадорж арай тэгж тэнэгтэхгүй байлгүй дээ

2  |  8
Зочин (66.181.180.101) 2025 оны 07 сарын 26

Монгол туургатан барилдах болохоос арлын япон барилдаж Монголчуудыг доромжилж болохгүй шүү Монгол бөхийэ холбоо анхаарах хэрэнтэй шүү энэ бол Монголчууд бидний өв соёл дэлхийд давтагдашгүй ондоошил бидний оршин тогтнохын баталгаа Долгорсүрэн зааны хүү Дагвадорж арай тэгж тэнэгтэхгүй байлгүй дээ

1  |  3
Чулуун(122.201.23.122) 2025 оны 07 сарын 28

Сумогийн төрөл дээр олон гадаадын бөхчүүд барилддаг тэгснээрээ дэлхийд нэрээ дуурсгадаг. Тэрний ижил Монгол бөхөөр гадаадынхан барилдаж чаддаг юм бол дэлхийд нэрээ дуурсгэж явахад болохгүй юм баймааргүй л санагдаж байна. Тэгснээрээ манай үндэсний бөх дэлхийд тамгалагдах ач холбогдол байж болмоор ч юм шиг.\n

13  |  1
Болд(66.181.186.188) 2025 оны 07 сарын 26

Аса нэг,хоёрын давааг мөнгөөр зодох бх оо

2  |  2
Үнэн энэ байна.(103.212.118.89) 2025 оны 07 сарын 25

Давгаа үндэсний бөхөөр аврага биш шүү. Улсын шонхор л байх.

0  |  2
Алтангэрэл (202.126.91.248) 2025 оны 07 сарын 26

Амжилт хүсэе Батмагнай \n

1  |  0
Зочин(59.153.113.143) 2025 оны 07 сарын 29

Үндэсний бөхийн холбоо нь томоохон барилдаанд гадны хүн оролцохыг юу гэж үзэж байгаа юм бол доо. Сонирхогчийн гэдэг шиг ангилалтай бол асуудалгүй байж болох юм. Монгол үндэстэн биш бол, Монгол улсын иргэн биш бол тэгнэ ингэнэ гэсэн зохицуулалт байдаг юм болов уу

2  |  2
Улаан(202.126.89.32) 2025 оны 07 сарын 29

Манаи сумын заан л наадхы чинь хаяна

6  |  0
Zochin(202.126.88.114) 2025 оны 07 сарын 25

Undesnii yum buhnee gadniihand zaagaad bai l da, neg l udur afrikiihan shig undesnii yu ch baihgui gants angli hel meddeg bolood uldene ,huchirheg gurnuud buurai ulsiig yu ch ugui bolgodogdo

1  |  4
Зочин(66.181.161.161) 2025 оны 07 сарын 24

Барилдаад амжилт гаргахгүй ээ

0  |  1
Хэт(103.212.162.122) 2025 оны 07 сарын 28

Дагвадорж үндэсний бөх заах гэж юу байдгийм, шуналын тулам

2  |  4
Зочин(202.126.91.129) 2025 оны 07 сарын 26

Япон залуу барилдаасай

5  |  0
Батаа(202.55.188.84) 2025 оны 07 сарын 28

Барилдахад болохгүй юм бхгүй. Бид сумод зүгээр л барилдаж бгаа биздээ.

10  |  1
Түй(103.229.121.113) 2025 оны 07 сарын 26

Зүгээр Монголоороо байж дархлагдсан ёсоо алдмааргүй л бна шүү энэ монголчуудын дэлхийд гайхагдах боломж

3  |  5
Би(66.181.180.201) 2025 оны 07 сарын 27

Иргэд хүсэл сонирхолоороо ингэж нэгдэж улс орны хязгаарыг давж байгаа нь жинхэнэ ирээдүйн өнгө юм даа

4  |  1
G(202.126.90.22) 2025 оны 07 сарын 26

Үзээд алд эр хүн бна даа

5  |  0
ИРГЭН(66.181.180.189) 2025 оны 07 сарын 25

Бохир Монголын үндэсний бөхийг цэвэр шудрага болгох юм биш биз

3  |  0
Зочин(66.181.180.226) 2025 оны 07 сарын 26

За даа дүүрээнийхээ бүтэн дээр байдаг газар луугаа буцсан нь дээр байлгүй!

1  |  1
Зочин(103.229.123.213) 2025 оны 07 сарын 25

Үндэсний бөх рүү гаднынхныг оруулах нь үндэсний бөхийг авч үлдэхэд нэмэртэй ч байж болох, давааны наймаа, найраа, жалга довоороо талцах зэрэг ёс зүйгүй үйлдэл бага ч гэсэн буурах магадлалтай

9  |  0
Баттулга(66.181.189.73) 2025 оны 07 сарын 25

Монгол хүн Японы мэргэжлийнн их Суммод аварга болж болсон юмчинь Япон залуу яагаад Монголын үндэсний бөхийн барилдаанд 1,2 ,3 даваж болохгүй гэж ?

15  |  0
S(59.153.112.87) 2025 оны 07 сарын 25

SEXSEER VANXANDI80955877ANUSDI BOOW XXNO

3  |  0
Ган(202.126.91.60) 2025 оны 07 сарын 26

Энэ япон 1 ч давахгүй харсан юм шиг хэлье.аса гаас айж энэ нэг юманд бууж өгөхгүй л бол

0  |  6
Close menu