Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.08.04) боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хийв.
2021-2022 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг, даалгавар авлаа. Манай улс бусад орны адилаар өнгөрсөн хоёр жилийн турш хичээлийн шинэ жилээ хаасан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан. Сургуулийн насны гурван хүүхэд тутмын хоёр нь хоцрогдолд орсон гэдэг тооцоо байна. НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО тооцооллоор сурлагын хоцрогдол, сэтгэл санааны хохиролд орсон бодит аюултай дэлхий нийт нүүр тулж байна.
Хичээл, сургуулийг нээх үндэслэл нь хичээлийн хоцрогдол үүссэнтэй холбоотой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд интернэт, телевиз, цахилгаангүй 185 мянган хүүхэд хоцрогдолд орсон бол цахимаар хичээллэснээр нийтдээ 470-500 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон байна.
Иймд танхимын болон танхимын бус байдлыг хослуулж, хичээлийн шинэ жилийг нээнэ. Сургууль цэцэрлэгийн багш нарын вакцинжуулалт 90 гаруй хувьтай, 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 орчим хувьтай байгаа тул хичээл, сургуулийг нээх боломж нээгдсэн гэж үзэж байна.
Гэхдээ том эрсдэл байна, 0-11 насныхны дунд өвчлөл өндөр байна. КОВИД халдвараар 180 мянган хүн өвдөж, 20 хувь нь хүүхэд, тэр тусмаа вакцинд хамрагдаагүй хүүхдийн өвчлөл их байна. Өөрөөр хэлбэл, КОВИД туссан таван хүн тутмын нэг нь хүүхэд байна.
Цэцэрлэгт 4, 5 настай хүүхдүүдийг хамруулах ба танхим болон танхимын бусаар нээнэ. Тав хоног гэртээ байна, тав хоног цэцэрлэгтээ ирнэ. Ерөнхий боловсролын сургууль ч мөн адилхан. Тав хоног гэртээ, тав хоног сургууль дээрээ хичээллэнэ. Ногоон бүс гэж үнэлэгдсэн газруудад бол 100 хувь танхимаар хичээллэнэ.
МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд цахимаар эхэлнэ. Цаашлаад есдүгээр сарын 13-наас танхимаар эхэлнэ. ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хугацаанд зохион байгуулна. Халдвартай хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй тохиолдолд хоёр дахь шалгалтыг зохион байгуулна. Иймд МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 13-наас эхлүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн.
КОВИД-19 халдварын үед 0-3 насны хүүхдүүд хамгийн эрсдэлтэй бүлэгт орж байгаа. Тиймээс томуугийн вакцинжуулалтыг харж байгаад шийдвэр гаргана.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас танхимаар хичээллэж байгаа өдрүүдэд "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжинэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 9 )
Корона тарвал огцроорой
ЗА ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД Ч ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ. ЗҮГЭЭР Л ГЭРТЭЭ БАЙНА БИЗ. ЭЦЭГ ЭХ НЬ АЖИЛТАЙ БОЛ АЙЛД АВААЧААД ТАВИХ, ЭСВЭЛ ХҮНЭЭР ХАРУУЛАХ БАЙХ ДА. ХӨГШИН ХӨВӨӨ НАСТАЙ ГОЛДУУ ХҮМҮҮС ХҮҮХЭД ХАРДАГ. ТЭД НАР ГЭРТЭЭ КОМПЬЮТЕРТАЙ БАЙГААД, ТЭГЭЭД ИНТЕРНЕТ ОРООД ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ НЬ ОРУУЛААД СУУЖ БАЙНА Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ. 7 ХОНОГ ЗҮГЭЭР АМРААД БАЙЖ БАЙСАН НЬ ДЭЭР. ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛТЭЙ 7 ХОНОГТ НЬ ЗААХ ЮМЫГ НЬ САЙН ШАХАЖ ЗААЖ ӨГӨӨД БАЙХАД БОЛНО БИЗ.
VIRUS ID TARXAJ XETSUU BAIXAD TUMNII XUUXDIIG BITGII XORLOOCHEE. SHUUD BUX XICHEEL NEG XESEGTEE TSAXIMAAR YAVUUL L DAA. OOX CH BISH BULCHIRXAI CH BISH 5 XONOG CABINET 5 XONOG TSAXIM GENJ BAILAIRAXAA BOLI. AMINAAS UNETEI XHICHEEL BAIXGUI SHUU SAID GUAI
ЭНЭ ЯМАР ТЭНЭГ АМЬТАН БЭ. ВИРУС 5 ХОНОГ ТАРХААД 5 ХОНОГ АМАРЧ БАЙДАГ ХЭРЭГ ҮҮ? ИЙМ ДҮНХҮҮ МАЛУУД ТӨРД ШУРГАЛАХ ГЭЖДЭЭ ВУ Ч ГЭХЭВДЭЭ.
Tanhimiin hicheel hamaagui deer sanagdaj bna
миний бодлоор нэг ангийг 2 хуваагаад 1,3-р улиралд нэг ээлж, 2,4-р ээлжинд нэг ээлж нь цахим танхимаар ээлжилж орвол болох юм шиг\n
yun hicheel oroh ylanguyaa tsetserlegiin jijighen hvvhdvvd yaj ywhim boljinaa ai malnuud ymdaa neeree
Хүйтэртэл хагас бүтэн сайн гүй оруцлаачээ үхсэн баасны 5 хоног цахим
Хоёрын хооронд орон гаран шийдвэр гаргах юм, ажлаа яаж зохицуулах юм,хичээл цэцэрлэгээ нээвэл нээгээд хаавал шууд хаагаач ээ, эрүүл мэнд 1т биздээ,