СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны охин сургуулийн орчинд хүчирхийлэлд өртжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Өсвөр насны охин сургуулийн орчинд бэлгийн хүчирхийлэлд өртсөн харамсалтай хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 14 настай охин бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ тухай мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад, орон нутагт харьяалалтай 26 настай эрэгтэй фэйсбүүкээр танилцаж, охиныг дарамталж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Иймд , эцэг эх асран хамгаалагчид өсвөр насны хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(172.69.252.140) 2021 оны 09 сарын 17

муу новшийг ил гарга.Насаар нь хорь.

1  |  0
Irgen(49.0.135.140) 2021 оны 09 сарын 17

zas zas hymyyjihgyi gaj don

3  |  0
Top