Коронавирусний халдвартай иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй их хэмжээний цус алдсан тухай мэдээлэл гараад байна.
Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн 51 настай эрэгтэй элэгний цирроз өвчний улмаас ходоодноосоо цус алдаж, дүүргийн эрүүл мэндийн төвд ханджээ. Өвчтөн коронавирусний халдвартай, хавсарсан суурь өвчтэй гэдгээ учирласан боловч дүүргийн эмнэлэгт сул ор байхгүй гэдэг шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй аж. Харин түүний дүрс бичлэг цахим орчинд цацагдсанаар эмнэлэг өвчтөнийг хүлээн авч, эмчилгээ хийж эхэлжээ.
Монгол Улсад бүртгэгдэх халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өнгөрсөн 24 цагт л гэхэд "Ковид-19" халдварын 2737 шинэ тохиолдол илэрлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан гэдэг оноштойгоор 10 хүн нас бараад байна. Тэдний дийлэнх нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан байдаг.
Гэтэл Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам нь нас барсан хүнээ зүгээр л тоолоод сууж байна. Тэднийг сандал суудал булаацалдаж, шүүхдэлцэж байх хойгуур хоногтоо л арав, арваараа хүмүүс нас барсаар.
ХӨСҮТ гэхэд наймхан сарын дотор дөрвөн захирал, хоёр дэд захирлын нүүр үзлээ. Нөхцөл байдал улам ч дордож байгааг бид дээрх жишээнээс харж байна. Танил тал, ахуй амьдрал сайтай хүмүүс эмнэлэгт хэвтэж, эдгэрээд гарна. Харин танилгүй, ядруухан иргэдээ "гэртээ үх" гээд зүгээр л хаяж болох хэрэг үү.
Монгол Улсад хүн бүхэн тэгш эрхтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах ёстой. Тиймээс одооноос Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ ажлаа хийж, нэг иргэнийхээ ч болов амь насыг авран хамгаалах үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл ( 5 )
Үхэр монголчуудын эмнэлгийн үйлчилгээ нэг иймэрхүү.
Хөнгөн өвчтөн тэд гэж тоон мэдээгээр явж байна. \nХөнгөнүүд нь ар, өвоийн хаалгаар хэвтэнэ. Хүнд нь гэртээ нас барсаар. \nНастнуудаа хүнд, хөнгөн гэлтгүй шууд хэвтүүлэх ёстой. \nХөнгөн өвчтнүүд би ороо суллаж өгье гэсэн хөдөлгөөн өрнүүлж солилцох хэрэгтэй... \n
Хөнгөн өвчтөн тэд гэж тоон мэдээгээр явж байна. \nХөнгөнүүд нь ар, өвоийн хаалгаар хэвтэнэ. Хүнд нь гэртээ нас барсаар. \nНастнуудаа хүнд, хөнгөн гэлтгүй шууд хэвтүүлэх ёстой. \nХөнгөн өвчтнүүд би ороо суллаж өгье гэсэн хөдөлгөөн өрнүүлж солилцох хэрэгтэй... \n
Ковидгүй шинэ жил гэж солиорч байхаар хариуцлагаа сайжруулаач дээ
Ийм сэтгэл дутсан газраас тусламж авч чадаагүй олны ам хэлээр ажлаа хийдэг хүмүүст ямар хариуцлага тооцох вэ