Улаанбурхан өвчний 7 ШИНЭ ТОХИОЛДОЛ батлагджээ

19 цагийн өмнө

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 7 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 7 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5506 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3944, 5-9 насны 2033 хүүхэд, 15-19 насны 1874 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin urgus(103.212.162.109) 8 цагийн өмнө

too tavjiihaar høsut ni surtalchilgaa sanamjaa hiigeed ajillaach humuus ni uursduu l gaigui blj yavaad bgaagaas bish arga hemjegee avch chddggui bzdee

0  |  0
zochin urgus(103.212.162.109) 8 цагийн өмнө

too tavjiihaar høsut ni surtalchilgaa sanamjaa hiigeed ajillaach humuus ni uursduu l gaigui blj yavaad bgaagaas bish arga hemjegee avch chddggui bzdee

0  |  0
Top