Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг фэйсбүүк хуудаснаа хийлээ. Цахим орчинд өрнөөд буй өөртэй нь холбоотой мэдээлэлд өгсөн тайлбарыг хүргэж байна.
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд намайг Ерөнхий сайд болно гэх мэтээр ор үндэслэлгүй мэдээ тарааж, нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц үйл ажиллагааг улс төрийн зорилгоор хийж, олон нийтийн сүлжээгээр тарааж буйд харамсаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын кабинет бол нэг хүний биш багийн төлөвлөгөө, багийн үйл ажиллагаа, багийн хэрэгжилт байдаг. Засгийн газрын алдаа, оноо, үүрэг хариуцлага бүхэн Засгийн газрын гишүүд бидний хамтдаа үүрэх үүрэг хариуцлага гэдгийг маш сайн ойлгож байна.
Миний хувьд Боловсрол, шинжлэх ухааны салбарт эхлүүлсэн реформоо тууштай үргэлжлүүлэхийг зорьсон нь зарим хүмүүсийн эрх ашгийг хөндсөн байж болох юм. Надад хариуцсан салбартаа хийх ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл маш их байна.
Бид 30 жил хангалттай улстөржлөө. Одоо сандал, ширээний төлөөх өчүүхэн тэмцлээ хойш тавих цаг.
Цар тахал, бензин шатахуун зэрэг цаг зуурын сорилт бэрхшээлийг бид улстөржилтөөр бус, харин эв нэгдэл, хамтын зүтгэлээр даван туулах болно.
Та бүхнийгээ хүндэтгэсэн Л.Энх-Амгалан
Сэтгэгдэл ( 8 )
энэ засаг усаа авч явж чадашгүй нээ. монгол түмэн чинь үхэж дуусах нь .та нар л үлдэх юм биз.
энэ засаг усаа авч явж чадашгүй нээ. монгол түмэн чинь үхэж дуусах нь .та нар л үлдэх юм биз.
энэ засаг усаа авч явж чадашгүй нээ. монгол түмэн чинь үхэж дуусах нь .та нар л үлдэх юм биз.
Өнөөдөр 9-р сарын 27.Хичээл эхлээд бараг сар болжээ.Энэ хугацаанд нэг ч өдөр нэг ч цаг хичээл ороогүй маш олон сургууль байна .Сайд нь попорч пиардаад модон жорлонг 2 удаа ярив.МҮИС , МУИС ийн асуудалаар мөн пиардав.Энх амгалан ондоо юу хийв. Юу ч хийгээгүй.Хийж ч чадахгүй хүн

Ene salbariig saijruulaad zob goldrild oruulj chadah hvn bol odoo bgaa said shvv vunaas ch bvv ai hiij heregjvvlehtolobloson ajlaa zorigtoi ehlvvl Ireedvin sain saihani toloo hoch ireedvin irgediig bolobsrol medlegtei bolgoh vil uchraas ard tvmen demjine zorigtoi zolbooyoihon shinchlelee hii
зөв шүү Монгол ахан дүүсээ
Shaldaa buusan bolovsroliin sistemiig ood ni tataj chadna gedegt itgej baina.