СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГЭМТ ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу есдүгээр сарын 24-ний өдөр бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан иргэний цогцос олдсон байна.
Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ашиглагдахаа больсон уурхайн хуучин нүхэнд толгой, хүзүү хэсэгтээ шарх авсан 29 настай эрэгтэйн цогцос байжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаачийн цогцсыг эрэмдэглэж, хэвлийн хэсгийг чулуугаар дүүргэсэн байсан гэх ба гадуур нь борооны цуваар ороож, олсоор боосон байжээ.
Албаны хүмүүс хэргийн газраас тамхины иш, гялгар уут, нүдний дуран зэргийг хураан авч, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн байна. Урьдчилсан байдлаар талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан гэж дүгнэж байгаа боловч үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байгаа аж.
Талийгаач нь сураггүй болсон иргэдийн санд бүртгэлтэй байсан гэх ба цагдаагаас эрэн сурвалжилж байжээ. Тэрээр есдүгээр сарын 8-ны өдөр гэрээсээ гараад, эргэж ирээгүй учраас ар гэрээс нь цагдаад мэдэгдэж, эрэн хайх ажлыг эхлүүлсэн байжээ.
Хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хүний аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Битгий хуцалдаад бай гөлөгнүүдээ энэ олон алаач хүчиндэгч нарыг бөөнд нь цуглуулаад торгуулийн суман байгуулаад ОХУ д зарчих лаларуудыг укрианчуудад хусуулаад чадраг
Юу ч мэдэхгүй янханы хүүхдүүд амны зоргоор бурах юмаа
Үхлийн шалтгаан нарийн тогтоогоогүй гэсэн мөртлөө танайх тогтоочиж байгаа юмуу,гарчиг чинь
Хүний эд эрхтэний наймааны золиос болчихсон юм биш байгаа даа, ийм сайхан залуу хүн хайран байна, ум ма ни бад ми хум
Mongolin tsagdaa naad hergiig chini dorhonoo ileruulne harjil bgaarai iim hereg uildsen hun ingej udaan yvahgui odoo tsagt .....
Gereesee toorood olsoj tsangaad chuluu ideed idsen chuluugaraa hvnderch chadaagui ulmaas oorinhio gedesig hutgaar zadalj idsen chuluuguu awah gej oroldsoni uchiraas amia aldjee gej dvgneh bgeed bn u gvv yu
Эргүү мал минь үхлийн гол шалтгааныг тогтоодог юм өөр шигээ адилхан мал гэж боддог юмуу монголын цагдаа харин ч та нарын тахин шүтдэг улс орнуудаас өндөр хувийн илрүүлэлттэй байдаг, зоригийн хэргийг бол илрүүлсэн шд чи ч юугаа мэдхэв мал шиг сэтгэдэг болохоор улс төрчдийн хоронд итгээд
Манай цагдаа их чадвар муу юмаа. Урьдчилсан байдлаар талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан гэж дүгнэж байгаа гэнээ. Гэдсэнд нь чулуу дүүргэсэн гэхээр ямар өөрөө л хийв гэж. Өөөрөө үхсэн байхад нь өөр хүн гэдсийг хүүлээд чулуу хийв гэж. Мэдээжийн юмыг ч мэдээлж чадахгүй бөөрөнхийлөөд. Ийм байхаар Зоригийн хэргээс аваад Замын -Үүдэд алга болсон Д.Сэржмядаг охиныг ч олохгүй юм байна л даа.