Парис хотын шүүх Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг 2012 оны сонгуулийн сурталчилгаагаа хууль бусаар санхүүжүүлсэн гэж үзэн, нэг жилийн хорих ял оноожээ. Ингэхдээ тэрбээр ялаа хорих газар өнгөрүүлэхгүй ба цахилгаан бугуйвч зүүх гэнэ.
“BFM TV” сувгийн мэдээлснээр, шүүх хуралд Саркози биечлэн ирээгүй байна. Николя Саркози 2012 оны сонгуулийн сурталчилгааны үеэр хуулиар тогтоосон зардлыг давуулсан байна. Тэрбээр сурталчилгаандаа 42 сая евро зарцуулсан бол хуульд заасан зардлын дээд хязгаар 22 сая евро байжээ.
Сэтгэгдэл ( 0 )