Францын прокурор Саркозид хорих ял оноохыг хүсжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

Францын Прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч асан Николя Саркозид зургаан сарын хорих ял оноох хүсэлт гаргажээ.

Саркозигийн 2012 оны сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой хэрэг энэ оны гуравдугаар сараас эхэлжээ. Тухайн үед яллагдагч талын өмгөөлөгч коронавирусний халдвар авсан тул шүүх хурлыг хойшлуулж байжээ.

Саркозиг сонгуулийн сурталчилгааны зардлаа хэтрүүлж, нуун дарагдуулахын тулд “Bygmalion” PR агентлагаас зохион байгуулсан уулзалтад зориулан хуурамч данс ашигласан гэж буруутгаж байгаа юм. Тус агентлаг Саркозигийн сурталчилгааны кампанит ажлын мэдээллийг түгээх үүрэг гүйцэтгэж байжээ.

Харин Саркози өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 06 сарын 19

Mongolchyyd ingej khyylia baridag porkorrotoi bolokh uymsan.Daanj iim yls boltoloo muruudul baikhaa.

0  |  0
Зочин(202.9.40.170) 2021 оны 06 сарын 18

\nЯ.Болор оо, монгол хэлний дүрмээ эргэн хар,

0  |  0
Top