Сансрын “BepiColombo” хөлөг Буд гарагийн анхны гэрэл зургийг ирүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03

Сансрын “BepiColombo” аппарат Буд гарагийн анхны гэрэл зургийг Дэлхий рүү ирүүлсэн тухай Европын сансар судлалын агентлаг /ЕКА/ мэдээлжээ.

Европ, Японы хамтран бүтээсэн “BepiColombo” аппарат 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр Буд гарагийн дүрс бүхий гэрэл зургийг авч, дамжууллаа гэж тус агентлагийн хэвлэлийн мэдээнд дурджээ. Хар, цагаан гэрэл зургийг тус хөлөг Буд гарагаас 2418 км зайд нисэж байхдаа /УБ цагаар 07.44/ авсан байна. Гэрэл зураг дээр тус гарагийн хойд тал гарсан бөгөөд энэ талд Калвино болон Лермонтов тогоо, Сихту тэгш газар байрладаг байна.

“BepiColombo” аппаратыг Буд гарагийг судлах зорилгоор 2018 оны аравдугаар сарын 20-нд Дэлхийгээс хөөргөжээ. Тус хөлөг “Mercury Planetary Orbiter (MPO)” болон “Mercury Magnetospheric Orbiter” гэсэн хоёр аппаратаас бүрддэг. Эдгээр аппарат наранд хамгийн ойр, манай нарны аймгийн хэмжээгээрээ хамгийн бага гарагийг бүх талаас нь, тэр дундаа Дэлхийгээс харагддаггүй талыг нь болон гараг орчмын орон зайг судлах үүрэг хүлээжээ.

Долоон жил ниссэний эцэст “BepiColombo” 2025 оны сүүлээр Буд гарагт хүрэх бөгөөд 350 °C халуун нөхцөлд мэдээлэл цуглуулах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.219.41) 2021 оны 10 сарын 03

bud gej yamar garig baidiim be?zugeer olon ulsin nereer ni nerleechdee,hachin hachin tuvd hyatad nernuudiig chini oilgohgui yumaa,tsar tahalch geh shig neeh baingin tahal tusaj uhdeg bainsan yum shig ih medegchid hutsah yumaa.

0  |  0
Top