Toyota 2029 онд сар руу сансрын хөлөг хөөргөнө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Улс орнуудын хооронд Дэлхийн байгалийн дагуулыг судлах ширүүн өрсөлдөөн үүсээд буй энэ үед Toyota Motor корпорац Японы сансар судлалын агентлагтай /JAXA/ хамтран сансрын хөлөг бүтээж, 2029 он гэхэд сар руу хөөргөхөөр ажиллаж байна.

 

Түлшний элэментээр цэнэглэгдэх энэхүү сансрын хөлөгт сансрын нисэгчид тусгай хувцас хэрэглэлгүйгээр амьдрах боломжтой аж. Энэ нь хүн төрөлхтний бүтээсэн анхны ийм төрлийн сансрын хөлөг болох гэнэ.

 

JAXA 2029-2034 оны хооронд сар руу хүн илгээхээр төлөвлөж байна. Сансрын Toyota хөлөг зургаан метр урт, 5.2 м өргөн, 3.8 метр өндөр байх ба дөрвөн хүртэлх хүний амьдрах талбай нь 13 кв.метр байх аж.


Өнгөрсөн хоёрдугаар сард сансрын “Hayabusa2” туршилтын хөлгийг алсын жижиг гараг дээр амжилттай буулгасан JAXA энэхүү технологио ашиглан сансрын хөлгийг сарны гадаргуу дээр хяналттай буулгахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top