Коронавирусний цар тахлын улмаас дэлхий дахинд цахилгаан эрчим хүчний хүртээмж буурчээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн илтгэлд өгүүлснээр COVID-19-ийн улмаас цахилгаан эрчим хүчний хангамжгүй болсон хүн амын тоо 30 саяар нэмэгдсэн байна.
2015-2019 онд хоол ундаа бэлтгэх цахилгаан эрчим хүчгүй хүн амын тоо дэлхий дахинд жилд дунджаар 2 хувиар буурсан бол 2019-2021 онд 30 саяар /1-ээс илүү хувь/ нэмэгдсэн гэж илтгэлд өгүүлжээ.
Үүнээс гадна Ази, Африкийн хөгжиж буй орнуудын 50 сая орчим хүн хатуу био түлшний хэрэглээ рүү эргэн орсон байна. Тэд хоол ундаа бэлтгэхдээ мод, шахмал түлш, модны үртэс зэргийг ашиглах болжээ.
Саяхан л гэхэд Ливан улс хоёр томоохон цахилгаан станц нь түлшгүй болсны улмаас зогсож, улс даяар тоггүй болсон юм. Одоо цахилгаан эрчим хүч хэвийн болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манайхан цахилгаан, дулааныхаа үнийг төрөөс даалгаад л сайхан байноо