Японы эрх баригчид цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Японы эрх баригчид ард иргэддээ хандан энэ зун цахилгаан эрчим хүчээ аль болох хэмнэхийг уриалсан тухай  Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиүда мэдэгджээ.

Энэ зун Токио, Тохокү, Чүбү бүс нутагт цахилгаан эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн коэффициент 3.1 хувьд хүрнэ. Ирэх өвөл энэ үзүүлэлт сөрөг гарах төлөвтэй байна гэж Хагиүда анхааруулжээ. Тиймээс улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг Японы эрх баригчид уриалж байна.

Хэдийгээр энэ зорилгоор ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа ч томоохон компаниудын цахилгаан хэрэглээнд хязгаарлалт тавьж болзошгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top