Оросын цахилгаан эрчим хүчний экспорт, импортын “Интер РАО” оператор Монгол Улстай цахилгаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч, нийлүүлэлтээ хэвийн үргэлжлүүлж байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Тус улс цахилгаан эрчим хүчний экспортын татвараа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан “Интер РАО” экспортын цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийн тарифаа долоон хувиар нэмэгдүүлэх асуудлаар худалдан авагч талуудтай хэлэлцээ хийжээ. Тухайлбал, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Өмнөд Осети тус оператор компаниас цахилгаан эрчим хүч худалдан авдаг байна.
"Интер РАО" компани Хятад улсад нийлүүлж буй цахилгаан эрчим хүчнээс таван хувь, Монгол улсад нийлүүлж буй цахилгаан эрчим хүчнээс түүнээс ч бага хувийн ашиг олдог байна. Ингэхдээ цахилгаан эрчим хүчний экспортын татвар буурвал дагаад үнийг нь бууруулахаар тохиролцсон байна. Худалдан авагч тал тус компанийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ хязгаарлах, цаашлаад зогсоох гэнэ. 2022 онд тус компани Хятадад нийт 4.7 тэрбум кВТ/ц цахилгаан эрчим хүч нийлүүлжээ.
ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор зарим төрлийн бараа, үйлчилгээнд экспортын уян хатан татвар ногдуулжээ.Аравдугаар сарын 1-ээс эхлэн мөрдөгдөх журамд цахилгаан эрчим хүч орсон бөгөөд энэхүү арга хэмжээ 2024 оны сүүл хүртэл үргэлжлэх аж. Экспортын татварын хэмжээ тухайн бараа, үйлчилгээнээс хамааран 0-10 хувийн хооронд хэлбэлзэж байна. Тухайн валютын ханшаас шалтгаалан татварын хэмжээ 4-7 хувийн хооронд байна.
Сэтгэгдэл ( 11 )
Алдагдалыг 5 станц л хүлээнэ орлогоосоо хасуулж
одоо цахилгаан эрчим хүч,маргааш түлшний үнийн дарамтанд орно. Удахгүй монгол улс юун гадна дотны зочид төлөөлөгчидтэй манатай элгээрээ хэвтэх магадлал өндөр байна шүү. 30 жил шавы нь тавьж байгаа 5-р ЦС яасан бэ, сураггүй юу...
Таван толгойгоо түшиглээд хоёр ширхэг ДЦС барьчихад л эрчим хүчээр хэнээсч хамааралгүйгээр үл барам утаанаас салчихаж болмоор санагдах юм. Гэтэл эрчим хүчний сайд нь гэр хорооллынхон дээр туршилт хийнэ гэж ярих юм. Бодвол гэр хороололгүй болгох төлөвлөгөөгөө биелүүлэх туршилт юм байлгүйдээ.
Усан цахилгаан станц бариулахгүй нь тодорхой 30 жил өнгөрч одлоо.одоо монголчуудаа бүгд нэгэн санаатай нэгдмэл байж Цөмийн цахилгаан станц барьж хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгтэй..
Өмхий оросуудын дарамтаас гармаар бна.Ус/цах/станцаа олныг барих ажлаа эхлүүлээжээ .
ОДОО ТУН УДАХГУЙ ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ НЭМНЭ
Оросын улыг долоогч архичингууд баярласандаа тасартлаа архидаж байгаа даа, новшнууд.Монгол цахилгаан төлбөрт улам их валют төлөх болсонд бах нь ханаж байна уу та нар, тэр орос руугаа тонилж иванууддаа дээрэлхүүлээч новшнууд
Арвилан хэмнэх бодлого хэрэгтэй блх нь ээ
5 р цах станц гэж мөнч их ярьсан даа. Яриад л байхаар бариад эхэлсэн бол бид өдийд данагар сууж байх блаа. Бас АЦС бариачээ гэж ард түмэн мөн ч их гуйсан даа. Гэтэл нөгөө Монгол хөгжиж болохгүй гэсэн гадны хөлсний боолууд эсэргүүцэж чарлалдсаар болиулсан. Хэрэв АЦС барьчихсан бол Монгол өдийд сум баггүй 24 цагийн маш хямд эрчим хүчтэй, цахилгаанаар халаалтаа шийдчихсэн утаагүй , дан хабрид машинтай том сууж бх блаа. Хаөохий д өө одоо тэгээд гуйгаад л гадаад улсын амыг хараад л суугаад баыж дээ.
Володин ирээд явсны учир тайлагдлааа гэж!!!!
Нөгөө манай оросялначууд,путинагуучууд,оросахнарчууд яагаад чимээгүй бнаа?путин ах чинь дайн хийх мөнгөө олох гээд хамаг дотоодын татвараа навс нэмээд гарсан.тэрнийх нь хар гай манайд бас тусч л бна