Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Нигерийн иргэнийг баривчилжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

АНУ-ын холбооны мөрдөх товчооноос шалгаж, эрэн сурвалжилж байсан АНУ-ын харьяат иргэн Н.Т.Л гэх 65 настай эрэгтэйг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дахь Шангри-ла зочид буудлаас баривчилжээ.

Баривчлагдсан иргэн нь Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн бөгөөд тэрбээр АНУ-д эхний зургаад багтах хөрөнгө оруулалтын банкны нэрийг ашиглан хуурамч цахим шуудангаар Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжийнхэнтэй холбогдон барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 300 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж итгүүлж, хөрөнгө оруулалтын банкны хуурамч төлөөлөгчийн итгэмжлэл хийж, төлөөлөгч нь хэмээн өнгөрсөн есдүгээр сард монголд ирээд байжээ.

Иймд  Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх газраас албадан саатуулсан байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Namuun(202.21.119.106) 2021 оны 10 сарын 20

nigeriin irgen bish amerikin irgen yum bishuu ?

1  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 10 сарын 20

Naadah har chini9 SVG.Batboldoos gaigyi yaltai hyn bna.Mongoliin tsagdaa nar tonyylchid lyivarchidaa bariajee.

0  |  0
Top