Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт өчигдөр буюу аравдугаар сарын 27-ны 17:30 цагийн орчимд "Бөхийн өргөө"-ний хойд уулзварт 44 настай Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна.
Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16% гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Одоогоор гэмтсэн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа ба ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Өө чааваас. Согтуу новш. Хайран хүүхэд. Насны л юм боллоо доо. Цагдаа залуус их бэртэж хөгжлийн бэрхшээлтэй болох юмаа
замын голд пээдиигээл алцагнаж яваад харагддаг ажлаас чинь амь амьдрал чинь байлтай
замын голд пээдиигээл алцагнаж яваад харагддаг ажлаас чинь амь амьдрал чинь байлтай