Дуучин Jason шинэ уран бүтээлээ цацлаа

Админ | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Хип хоп R&B стилийн дуучдаар хүрээгээ бүрдүүлж олноо танигдах суурийг нь тавьж өгдөг “Тоонот” студийн уран бүтээлч Jason буюу жүжигчин, дуучин Б.Баяржавхлан шинэхэн дуугаа сонсогчдынхоо сонорт хүргэлээ.

Энэхүү уран бүтээл нь найруулагч Ц.Хүсэлбаатарын “Хиртээгүй сарнай” уран сайхны киноны дууг амьлуулж, мөн тус уран бүтээлд дүр бүтээсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн Баяржавхлангийн хувьд УДЭТ хэмээх босго өндөр том айлаас уран бүтээлийн анхны гараагаа эхлэж байсан түүхтэй. Улмаар дэлгэцийн уран бүтээл рүү ханцуй шамлан орж “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Өнөөдөр”, ”Зүүдэнд ч оромгүй явдал”, “Учрал”, “2000”, “Хүний цаана” зэрэг кинонуудад гол ба туслах дүрүүдийг бүтээсэн.

Харин энэ удаад “Хиртээгүй сарнай” кинонд ямар дүрийг бүтээсэн бэ гэдэг хүлээлт фэнүүдийнх нь дунд үүсээд байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top