Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны ням гарагт замын хөдөлгөөн зохицуулан, үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээсэн зам тээврийн осол гарлаа.
Замын хөдөлгөөний дүрмийн 8.13 буюу зохицуулагчийн биет зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан байдаг. Мөн цагдаагийн алба хаагчаас гадна замын зорчих хэсэгт цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж олон хүн ажилладаг тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.
Одоогоор осол гаргасан жолоочийг шалгаж байгаа ба гэмтсэн цагдаагийн алба хаагч нуруу нугасны гэмтэл гэх оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
хурдаа хасч явмаар юмаа.