Ма Дон Сокийн найз бүсгүй өөрөөс нь 17 дүү

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Холливудад нэрээ гаргаж яваа БНСУ-ын жүжигчин Ма Дон Сок “Eternals” киноны дараа олны анхаарлын төвд байсаар байна. 

Түүний хувийн амьдралын талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэе.



Ма Дон Сок нь Е Жон Хва гэх жүжигчин бүсгүйтэй үерхдэг. Тэд 17 насны зөрүүтэй. Үерхээд дөрвөн жил болж байгаа хосууд энэ онд хуримаа хийхээр төлөвлөжээ. 
 


Түүний сүйт бүсгүй Е Жон Хва мөн загвар өмсөхийн сацуу фитнессийн багшаар ажилладаг. Азийн сошиал ертөнцөд алдартай түүнийг "Солонгосын хамгийн сайхан биетэй бүсгүй" гэдэг.
 


Жүжигчин Ма Дон Сок 1971 оны гуравдугаар сарын 1-нд БНСУ-д төрсөн. 50 настай. Тэр БНСУ, АНУ-ын хоёр иргэншилтэй.
 


Алдартай жүжигчин Колумбус их сургуулийг анагаахын чиглэлээр төгсжээ. 
 


Ма Дон Сок нь түүний тайзны нэр бол жинхэнэ нэр нь И Дон Сок юм.
 


2005 оноос кино урлагт хүч сорьсон Ма Дон Сок 50 гаруй кинонд дүр бүтээжээ. Эдгээрээс хамгийн алдартай нь “Бусан хүрэх галт тэрэг”, “Муу залуус”,  “Eternals” зэрэг бүтээл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top