“Шат” кино "Оскар"-т өрсөлдөх эрхээ авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Чикагогийн хүүхдийн кино наадмын богино хэмжээний киноны төрөлд тэргүүн байр хүртсэн “Шат” кино Оскарын наадмын богино хэмжээний киноны төрөлд өрсөлдөх эрхээ авлаа.

“Шат” киног Австралийн Bus Stop Films, Монголын урлагийн зөвлөл хамтран бүтээжээ.

Австрали улсын Засгийн газрын соёлын хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг киноны багт дуу хоолойгоо нийгэмд хүргэх зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 17 оюутан багтжээ. Тэдний 12 нь дауны хам шинжтэй аж.

Мөн Монголын кино урлагийн мэргэжлийн зөвлөхүүд, кино урлагийн чиглэлээр суралцдаг оюутан “Шат” кинонд оролцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top