Сурагчид ОХУ-д тэтгэлгээр сурах эрхийн төлөө өрсөлдөж эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалтыг Монгол, Оросын найрамдлын 61 дэх жилийн өдрүүдийн хүрээнд ОШУСТ-ийн 45 жилийн ойг тохиолдуулан Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газраас Монгол-Орос найрамдлын нийгэмлэгтэй хамтран өнөөдөр /2021.12.03/ "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургууль дээр явуулж байна. 

Өнөөдөр орой гэхэд Эрдэнэт хотын Ерөнхий боловсролын 22 сургуулиас оролцож буй 18 төгсөх ангийн суралцагчдаас ОХУ-д 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн Засгийн газрын тэтгэлгээр хүссэн мэргэжлээрээ суралцах Оросын тэргүүлэх их, дээд сургуулийн оюутнууд тодрох нь.

Ташрамд дурдахад, орос хэлний боловсролыг бүс нутагтаа 45 жилийн туршид  түгээн дэлгэрүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос-Монголын хамтарсан 19 дүгээр сургуулийн удирдлага уг сонгон шалгаруулалтыг явуулах санаачилгыг гаргасныг Россотрудничествогоос дэмжиж буй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top