ОХУ жил бүр гадаадын иргэдийг Оросын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах хуваарь гаргадаг. Тэтгэлэгт хуваарь гэдэг нь гадаадын иргэдэд 4-5 жилийн хугацаанд үнэ төлбөргүй боловсрол олгохыг хэлнэ. Харин замын зардал, суралцах хугацааны байрны зардлыг элсэгчид хариуцна.
Ирүүлсэн тэтгэлэгт хуваарийг оноор харуулбал,
2014/2015 хичээлийн жил – 383 хүн
2015/2016 хичээлийн жил– 350 хүн
2016/2017 хичээлийн жил– 376 хүн
2017/2018 хичээлийн жил– 450 хүн
2018/2019 хичээлийн жил– 500 хүн
2019/2020 хичээлийн жил– 500 хүн тус тус байна
Оросын аль нэгэн их дээд сургуульд элсүүлэх төлөвлөгөөг тухайн улс орны, тухайлбал, Монгол Улсын эрэл хэрэгцээг үндэслэн Россотрудничество агентлаг боловсруулна. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам жил бүр шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг гаргаж түүнийг үндэслэн тэтгэлэгт хуваарийг гаргана (мэргэжлийн тоо ба жагсаалт).
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь энэ хугацаанд Оросын аль нэгэн их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах тухай мэдээлэл сурталчилгааны кампанит ажлыг явуулсаар ирсэн. ОШУСТ-ийн ажилтнууд дунд, дээд сургуулиудад очиж сонгон шалгаруулалтад бүртгүүлэх, элсэлтийн шалгалт өгөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг дараах сайтууд болон сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байршуулсан байна. Үүнд:
Гадаадын иргэдийн дунд явуулах сонгон шалгаруулалтын кампанит ажлыг ажлын хэсэг хариуцан явуулж, түүний бүрэлдэхүүнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар (ОШУСТ), Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Орос, Монголын дунд, их дээд сургуулиудын төлөөлөгчид орно.
Горилогчдод тавигдах гол шаардлага – сайн сурлагатай байх. Бүх дүн сайн буюу онц байвал зохино (Монголын сургалтын стандартаар А ба В, Оросын стандартаар «онц», «сайн»), гол биш хичээлээр 1-2 “дунд-С” дүн байж болно. Өөрөөр хэлбэл горилогч сонгон шалгаруулалтад “Эдийн засаг” гэсэн мэргэжлээр шалгалт өгөх гэж байгаа бол түүний боловсролын үнэмлэхэд математикийн хичээлээр «С» дүнгүй байх ёстой. Мөн анагаах ухааны мэргэжлээр суралцах гэж буй горилогчийн сурлагын үнэлгээний хими ба биологийн хичээлд “С” буюу “дунд” дүн байх ёсгүй.
Төлөөлөгчийн газрын сайт дээр элсэлтийн дүрэм, хаана, хэзээ бүртгүүлэх тухай журам, ямар баримт бичиг гаргаж өгөх, шалгалтын хуваарь гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг байршуулсан байна. Монголд анагаах ухааны хуваарь дээр орох хүний тоо хамгийн их байдгийг онцлох нь зөв болов уу. Гэтэл анагаах ухааны мэргэжлээр ирэх хуваарийн тоо хязгаартай байдаг. Тухайлбал, өнгөрсөн 2018/2019 хичээлийн жилд Монголд ирүүлсэн 50 хуваарь дээр 129 хүн өрсөлдсөн байна. Мөн «эдийн засаг», «хууль зүй», «олон улсын харилцаа» зэрэг мэргэжлийн конкурс нэлээд том байдаг. Харамсалтай нь Монголын иргэд сүүлийн үед хөдөө аж ахуйн мэргэжлийг бага сонирхдог болжээ. Жишээлбэл, хөдөө аж ахуйн 33 тэтгэлэгт хуваарь дээр нэг ч хүн нэрээ оруулаагүй юм. Тийм болохоор боловсролын байгууллагууд мэргэжлийн чиг баримжаа сонголтын ажилд онцгой анхаарах шаардлагатай юм.
Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд оролцох горилогч дараах зүйлийг хийнэ. Үүнд:
Бүх баримт бичгийг орос хэлээр заавал орчуулсан байна.
Портфолио шалгаруулалтыг бүртгэлийн комисс явуулна. Горилогчийн баримт бичгийг тавигдах шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж дууссаны дараа түүнийг шалгалтад оруулна.
Сонгож авсан чиглэлээс шалтгаалан горилогчид дараах шалгалтуудыг өгнө. Үүнд:
Техникийн чиглэл- Математик, Орос хэл бичгээр
Хими-технологийн чиглэл- Хими, Орос хэл бичгээр
Хүмүүнлэгийн чиглэл- Орос хэл бичгээр, амаар
Шалгах хэмжих материалуудыг Оросын их, дээд сургуулиудын төлөөлөл бүхий Шинжээчийн комисс боловсруулна. Уг комисс бүх материалыг шалгаж ялагчдын дүнг гаргаж өгнө.
Орос хэл хангалттай түвшинд эзэмшээгүй боловч голлох хичээл (хими эсвэл математик)-ээр өндөр оноо авсан горилогчид тэтгэлэгт хамрагдаж, улмаар хэлний бэлтгэл ангид суралцах боломжтой. Мөн тэтгэлэгт хуваарийг ахлах ангийн оюутан, орос хэлний багш нарт зориулан олгоно. Тэтгэлэгт хуваарийн дагуу Оросын аль нэгэн их дээд сургууль, зуны сургалтад хамрагдаж, 3-6 сарын хугацаатай суралцах хүсэлтэй оюутан, багш нар олон байдаг боловч тэд замын зардалтай холбоотой асуудалтай тулгардаг билээ. Уг асуудлыг аймгуудын түвшинд орон нутгийн төсвөөс зардал гаргуулах замаар шийдвэрлэх боломжтой юм.
Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч дууссаны дараа edu.rs.gov.ru системд баримт бичгийг бүрэн бүрдүүлнэ. Баримт бичигт тавигдах шаардлагын тухай мэдээллийг ОШУСТ-ийн сайт дээр байршуулсан байна.
2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу Оросын их дээд сургуулиудад суралцахаар сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийн мэдээллийн систем дэх бүртгэлийг 2020 оны 1-р сарын 10-наас явуулахаар боллоо.
Мэдүүлгийг бүртгүүлэх, ирүүлэх заавар: https://future-in-russia.com/files/ru/FutureinRussia.pdf
2020 онд Монголд явуулах сонгон шалгаруулалтын кампанит ажлын хуваарь
АНХААРУУЛГА!
КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ДАГУУ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ИХ ДЭЭД СУРГУУЛИУД БОЛОН БУСАД БОЛОВСРОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2020 ОНЫ 3-Р САРЫН 2-НЫГ ХҮРТЭЛ ТҮР ХУГАЦААГААР ХААЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙГООР ОРОС УЛСАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ ГАДААДЫН ИРГЭДИЙН ДУНД ЯВУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦАА ДООРХ БАЙДЛААР ХОЙШЛОГДОЖ БАЙНА.
ТУС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ УТСААР 2020 ОНЫ 1-Р САРЫН 27-НООС 3-Р САРЫН 2-НЫГ ХҮРТЭЛ ( ДАВАА – БААСАН ) 1000 - 1500 ЦАГИЙН ХООРОНД АВЧ БОЛНО.
УТАС: 11-454600
Сонгон шалгаруулалтын кампанит ажлын хуваарь
Бакалавр, Мэргэжилтэн, Магистр, Аспирантур, Ординатур, Орос хэлний зуны сургуульд суралцах хүсэлтэй хүмүүст зориулав.
Ординатур болон Орос хэлний зуны сургалтад суралцах горилогчдод орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх шаардлагыг тавина.
Харилцах утас:45-46-00, 45-28-70, 99271271
Сэтгэгдэл ( 0 )