БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 200 мянга хүрэхэд ойртлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

БНСУ-д сургуулийн хүчирхийлэлд өртсөн 13 настай монгол охинд тусалж, хэргийг нь хурдан нааштай шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны нээлттэй цахим самбарт ЗАРГА үүсгээд байгаа.

Саналын тоо одоогоор 189 068 байна /2021.12.06-ны 15:26 минутын байдлаар/. Энэхүү цахим самбарт оруулсан постонд 30 хоногийн дотор 200 мянгаас дээш зөвшөөрсөн (동의) саналыг дарснаар энэ асуудал БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанд хүрч, яаралтай арга хэмжээ авах боломжтой юм.

Энэхүү холбоос www1.president.go.kr руу ороод цэнхэр өнгийн "동의" гэсэн товчийг дараад, Facebook хаягаараа орж саналаа баталгаажуулаарай. Та Facebook, Twitter, Kakao, Naver дээр хаягтай бол ээлжилж орж саналаа өгч болно.

Сайтын линк рүү дарж ороход солонгос хэлээр “Монгол сурагч охин дөрвөн солонгос охинд 6 цагийн гаруйн турш зодуулсан. Энэ дөрвөн охинд хуулийн хариуцлага хүлээлгэе. Тэдний царайг олонд ил болго” гэсэн агуулгатай хэсэг бий. Солонгос хэлээр юу болсныг нь тайлбарлан бичсэний доорх цэнхэр бичгэн дээр дарахад хэрэглэгч өөрийн цахим хуудсаараа нэвтрэх хэсэг гарч ирнэ. Уг хэсэгт та өөрийн Фэйсбүүк, Инстаграм, Твиттер зэрэг аль ч цахим хаягаараа орох боломжтой. Цахим хаягаараа нэвтэрснийхээ дараа та 동의 гэснийг дарж саналаа өгнө.

Та бүхэн өргөдлийн хугацаа дуусахаас өмнө саналаа өгч, монгол охин дөрвөн солонгос охинд хэрцгийгээр зодуулсан хэргийг олны сонорт, БНСУ-ын Ерөнхийлөгчийн анхааралд хүргээрэй. Өргөдөлд саналаа өгөх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна.

Өмнө нь нэгэн солонгос охин хойд эхийнхээ гарт амиа алдахад "Ээжийг нь шийтгэе" гэсэн саналыг энэхүү сайтаар дамжуулан БНСУ-ын Ерөнхийлөгчийн анхааралд хүргэж байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оюунчимэг(66.181.184.189) 2021 оны 12 сарын 06

Энэ арай хэтэрч байнаа хуулийнх нь дагуу шийдүүлэх нь зөв шүү\n

0  |  0
Top