БНСУ-д сургуулийн хүчирхийлэлд өртсөн 13 настай монгол охины эрхийг хамгаалж, хэргийг нь үнэн зөв шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны нээлттэй цахим самбарт ЗАРГА үүсгээд байсан билээ.
Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны нээлттэй самбарт саналаа өгсөн хүний тоо 200 мянга давлаа. Одоогоор /2021.12.07-ны 16 цаг 30 минут/ саналын тоо 200 509 болжээ.
Санал 200 мянга хүрсэн учир БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын алба ямар арга хэмжээ авахыг хүлээх үлдлээ.
Санал 200 мянга давсан ч хүмүүс www.president.go.kr руу орж, цэнхэр өнгийн "동의" гэсэн товчийг даран монгол охины эрхийг хамгаалахад дуу хоолойгоо өргөсөөр байна.
Сэтгэгдэл ( 1 )
Санал 500 мянга хүрсэн ч гэсэн урдаас чинь хуц гэж хэлэх байх !!