ОБЕГ: Амиа алдсан алба хаагчийн ар гэрт буцалтгүй тусламж олгоно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ангийн алба хаагч тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын гурванд гарсан. Үүнтэй холбоотойгоор түүний эхнэр Ж.Одгэрэл  өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн. Харин алба хаагчийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийж, "Ж.Одгэрэл гэх эмэгтэйтэй өмнө нь огт уулзаж байгаагүй" хэмээн талийгаачийн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хууль хяналтын байгууллагынхнаас хүссэн юм. 

Тэгвэл энэ хэргийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.


Талийгаач ОБЕГ-аас зохион байгуулж буй угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд суурилуулсан самбар дээрх хэвлэлийн материалыг буулгаж байх явцдаа золгүйгээр амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл материал байрлуулсан самбар нь цагдаагийн байгууллагатай хамааралгүй, нөлөөллийн аяны сурталчилгааны зориулалттай материал  байсан аж. Мөн талийгаачийн ар гэрт буцалтгүй тусламж олгохоор ажиллаж байгаа гэдгийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэллээ.

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдох албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогийн байдлаар тухайн үед үүрэг чиглэл өгсөн Онцгой байдлын хэлтсийн дарга болон Баянзүрх дүүргийн Онцгой байдлын 63-р ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүн ардынхаа амь нас эрүүл мэнд, хүрээлэн буй орчны болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийн бууруулах, авран хамгаалах хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг алба байгаа. Энэ хуулийн хүрээнд бид үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, бүх шатны шуурхай штаб болон хяналтын постууд дээр үүрэг гүйцэтгэх гээд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цаг наргүйгээр ажиллаж байгаа.

Онцгой байдлын байгууллагын ажил үүрэг хариуцлагатай байхын зэрэгцээ нөгөө талаасаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Манай албан хаагчдын ажлын онцлог байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт албан үүргээ гүйцэтгэхдээ шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу уртасгасан цагаар ажиллах зохицуулалттай.

Нийслэлийн хэмжээнд өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан галлагааны эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, ард иргэддээ хандсан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр үе шаттай нөлөөллийн аяныг хоёр сарын хугацаанд нутгийн захиргааны байгууллага, холбогдох байгууллагуудтай хамтарч зохион байгуулсан. Энэ нөлөөллийн аяны хүрээнд тодорхой үр дүн гарч байгаа.

Харамсалтай нь арванхоёрдугаар сарын 3-нд энэхүү аяны хүрээнд суурилуулсан Улиастайн эргэдэг уулзвар дээр байрлах самбар дээр байрлуулсан хэвлэлийн материалыг буулгах явцдаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын 63-р ангийн алба хаагч золгүйгээр амь насаа алдсан.

Энэ самбар бол цагдаагийн байгууллагатай хамааралгүй. Сурталчилгааны зориулалттай самбар. Юуны өмнө онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна.

Үүнтэй холбоотой Монгол Улсын шадар сайдаас үүрэг чиглэл өгсний дагуу ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас тухайн өдөр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Мөн холбогдох албан тушаалтнуудад цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй.

Гэхдээ зарим нэг холбогдох албан тушаалтнуудад захиргааны шугамаар хариуцлага тооцож байж үйл ажиллагаагаа хэвийн явуулах гарцаагүй шаардлага байгаа учраас тухайн үед үүрэг чиглэл өгсөн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63-р ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Мөн Нийслэлийн онцгой байдлын газрын даргад сахилгын шийтгэл ноогдуулсан. Самбар буулгах үед ажиллаж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагын шалгалтын эцсийн дүгнэлт гарах хүртэл албанаас нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн.

Гамшгаас хамгаалах хуулийн дагуу талийгаачийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор ажиллаж байна" гэлээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.127.136) 2021 оны 12 сарын 15

hunii hani hunii ehner l ur udamiig ni teej bgaa huniig ingej doromjloh gej! ichguurgui zavaan garuud bna daa. ter nagats magats odoo yu be! baliar novshnuud. ene huuhen hani ijliihee ner turiig sergeeh gej bna mungu neheegui. harin alban bus ajild yavsan gej dugnegh bol 70 saya uguhgui. shunalt ar geriihen ni shunaltaj avah gej dairch bna\n

0  |  0
Зочин(202.55.191.194) 2021 оны 12 сарын 15

Ээжид нь тэтгэмжийг нь өгөөрэй дээ, зальт этгээдүүдэд өгчих вөөө\n

1  |  1
Top