Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ангийн алба хаагч тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын гурванд гарсан. Үүнтэй холбоотойгоор түүний эхнэр Ж.Одгэрэл өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн билээ.
Тэрбээр “2021 оны арван хоёрдугаар сарын 3-ны 09:27 минутад миний нөхөр Улиастайн уулзвар дээр байдаг Монголын цагдаагийн 100 жил гэсэн самбарын хулдаасыг буулгах гэж байгаад тогонд цохиулж амиа алдсан. Мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн тогонд цохиулсан. Тиймээс осол болсон үеийн камерын бичлэгийг олон нийтэд ил болгох хүртэл өлсгөлөн зарлана" гэсэн юм. Тэгвэл амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэн өнөөдөр /2021.12.15/ тайлбар мэдээлэл хийлээ.
"ДҮҮГЭЭ ӨӨД БОЛСНЫ ДАРАА Л Ж.ОДГЭРЭЛ ГЭХ БҮСГҮЙГ АНХ ХАРСАН"
Талийгаачийн ах Э.Мөнх-Эрдэнэ " Биднийг дайрч давшилсан, доромжилсон байдал сошиалаар хүчээ авч байна. Миний ээж, аав ах дүү нар төрөл төрөгсөд маань хүнээ алдсан хүмүүс дээрээс нь сэтгэл санааны гүн хохирол амсаж байна. Ж.Одгэрэл гэдэг энэ эмэгтэй өмнө нь бидэнтэй огт уулзаж байгаагүй. Арванхоёрдугаар сарын 3-нд дүүгээ өөд болсныг мэдээд бид нар очсон. Яг тэр үед энэ охиныг харсан. Өөд болсон өдрийнх нь орой цогцос таниулах явцад өөрийг нь утасдаж дуудсан юм. Талийгаач дүү маань найз охинтой гэж л мэдэж байсан. Би нагац ахтайгаа хамт тэр бүсгүйг дагуулаад гурвуулаа орсон.
Хуулийн байгууллагаас талийгаачийн ээж аавыг оруулахгүй байхыг хүссэн. Бид гурав ороод дүүгээ харчихаад тойроод л гарсан. Гэтэл энэ эмэгтэй цогцсын бүтээлгийг авч, бүтэн биеэр нь харсан мэтээр ярьж, сошиалд цацаж байна.
Гол нь ээж, аав ах дүү нараасаа бид тэр үйл явцыг нуусан байсан. Гэтэл энэ эмэгтэй дүүгийн маань цогцсыг хуйхалсан толгой шиг гэх мэт аймшигтайгаар ярьсан. Түүнээс нь болоод миний эцэг эх хүүгээ ямар байдалтай үхсэн шалтгааныг нь мэдэхгүй байсан хүмүүс гүн шоконд ороод байна. Энэ охин яагаад ийм асуудал тариад яваад байгааг манай ар гэрийнхэн ойлгохгүй банйа. Дүүг маань өөд болсны маргааш буюу 4-ний өглөөнөөс эхлээд л сошиалаар элдэв мэдээлэл цацаж, бидэн рүү дайрч, давшилсан.
Гуравны орой шүүхийн шинжилгээнээс гараад энэ охинтой уулзаад “Миний дүү манай гэр бүлийнхэнтэй уулз” гээд гэрийнхээ хаягийг өгөөд гэртээ аваачсан.Түүнээс хойш биднийг буруутгасан хэлбэрээр сошиалаар сэвсэн. Хувийн чатаар хүртэл дарамталсан. Бүх нотлох баримт нь байгаа. Үүний дагуу өөрийн зүгээс цагдаад өгч шалгуулах болно" гэлээ.
"Ж.ОДГЭРЭЛ ТАЛИЙГААЧ АХЫН МИНЬ ЗУРАГНЫ ХАЖУУД БАЙСАН ОДОН МЕДАЛИЙГ АВААД ЗУГТСАН"
Талийгаачийн дүү Э.Нандинчимэг "Ж.Одгэрэл гэх бүсгүйг бид ахыгаа өөд болдог өдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр л харсан. Өмнө нь огт харж байгаагүй, танихгүй.
Ах минь найз охинтой болсон гэж хоёр сарын өмнө утсаар ярихдаа хэлж байсан. Гэтэл энэ бүсгүй гэрт минь ирээд ээж аав хоёрт минь эмгэнэл илэрхийлж, түшиг болох байх гэж маш их бодсон боловч тэгсэнгүй. Дан бидний эсрэг үйлдэл хийж байгаа нь бидэнд маш хүнд цохилт болж, ээж аав хоёрт маань маш хэцүү байна.
Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн, хэрэггүй төмөр хог новшоо аваад яв гэсэн гэх ярианд нь би залруулга хиймээр байна. Манай удамд хэзээ ч тийм зүйл байхгүй. Ялангуяа буяны ажилтай байх үед бидний сэтгээс хэзээ ч тийм үйлдэл гарахгүй.
Тэр Ж.Одгэрэл бүсгүй манайд орж ирээд буянд нь өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд нь миний ээж өгсөн. Мөнгөө авчихаад шууд ахын минь хөрөг рүү дайрахад нь ээж минь "Одоо би чамайг ийшээ явуулмааргүй байна" гэсэн.
Эхлээд зул барих гэж байгаа юм болов уу гээд гарыг нь харсан. Гэтэл ээжийг минь түлхээд талийгаач ахын минь зурагны хажууд байсан одон медалийг аваад зугтсан. Аав минь ухаан алдаж унах шахсан.
“Би хүүгийнхээ юмыг авъя, бахархая” гээд аав минь уйлж үлдсэн. Гэтэл тэр эмэгтэй "Дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн" гэж хэлсэн. Бидэнд хүн зодох хүмүүжил байхгүй.
Ахынхаа одон медалиар бид бахархаад суух хэрэгтэй байтал дээрэмчин шиг орж ирж авчихаад олон нийтэд ташаа мэдээлэл тараасанд үнэхээр харамсаж байна. Хууль хяналтын байгууллагынхан албан ёсоор мэдээлж өгөхийг хүсэж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж, бидний сэтгэлийг дэвтээж өгөөсэй гэж хүсье" гэсэн юм.
"Ж.ОДГЭРЭЛ ГЭХ БҮСГҮЙ ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨӨС СОШИАЛААР СЕНСАЦ ҮҮСГЭЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ"
Талийгаачийн нагац ах “Ж.Одгэрэл гэх эмэгтэйг талийгаач дүүгийн минь хайрлаж байсан хүн гэж бодож, нээлттэй харилцаатай байхыг хүссэн. Гэтэл тэр хүн бүр эсрэгээрээ яваад байна. Тэр бүсгүйг судлахад, хоёр жилийн өмнөөс сошиалаар сенсац үүсгэж байсан хүн байна лээ.
Бид энэ асуудлыг осол гарснаас нь эхлээд хуулийн байгууллагаар шалгуулж байгаа. Талийгаачийнхаа араас буян үйлдээд байж байх ёстой. Гэвч 10 гаруй хоног бидэн рүү дайрч давшилж байгаа учраас аргагүйн эрхэнд мэдээлэл хийж байна” хэмээв.
Сэтгэгдэл ( 23 )
Odgerel busguig burhan urshuug buruu zamaar yvj bgaagaa erthen uhaarch oilgoosoi doo
энэ хүүхэн чинь нөгөө жирэмсэн байсан би. миний хүүхдийг алсан гээд эргүүтээд яваад байсан гар бнш дээ. ээ нүдний булаа. энэ яг яах санаатай хүүхэн бэ
энэ хүүхнийг бүүр нэг харсан юм шиг санагдаад байсан. бас л яг энийн шигээ би сэтгүүлч хүн гээд орилоод шуугиан тариад яваад байсан хүүхэн мөн байнш дэ. ямар ичдэггүй хар хүүр вэ энэ
Тэр хүүхэн гашуудсан юм огт байхгүй байнлээ үнэхээр бүтэхгүй муухай хүүхэн урдны юмыг нь үзсэн болхоор худлаа жүжиглээд байгаа мэт харагдаад байна
Ийм бузар хүүхнүүд их байдаг шүү жүжиг тавиад жирэмсэн гэж худлаа л бгаадаа аягүй бол
Huugee aldsan etseg eh, hania aldsan ehner ali ali ni hetsuu bgaa, ene ohinii umnuh naiz zaluugiin eej ni live hiij bsan jiremsen bolloo geed hudlaa heldeg huu ni harin esregeeree huchirhiileld bsan geed yrij bsan. Huurhii aaw eejiig honog ni duustal taiwan blgaasai daa uuruu uneheer jiremsen bol hania uree bodood suultaa zogsoomoor yum
Жүжигчид
Яг жмрэмсэн үү..
Хэдэн халтар төгрөгнөөс болоод энэ гэр бүлийнхэн талийгчаа амар тайван нойрсуулахгүй нь ээ. Яачихсан хүмүүс гэхээрээ ийм байдаг байна аа?
Энэ ах дүү нар талийгаач болсон хүүд харамсахгүй буцалтгүй тусламжийн мөнгөний төлөө л матрын нулмис унагацгааж байгаа юм байна гэж ойлголоо. ОБЕГ ын удирдлагууд тэгэх тусам нь хүүхдээ тээж яваа охинд буцалтгүй тусламжийг нь өгвөл таарна.
Энэ бузар хүүхэн харин өөрөө мөнгөний сураг сонсчоод жүжиглээд мөнгийг нь авах гээд улайраад бнштээ
Энэ нэг балиар хүүхэнтэй орооцолдсон хүн болгон үхдэг эсвэл шоронд ордог яасан бузартай хүүхэн бэ? Дандаа хар хэл ам хийж хүмүүсийн амьдралд гай болж явах юм. Сэтгэцийн өвчтэй бузрын хүүхэн бэ? Аймаар худалч, жирэмсэн гэдэг нь ч худлаа, балиар сэжгиын заваан хүүхэн бэ?
Арай хүмүүс юмаа ааваан аав шигээ ээжийн ээж шигээ гэр бүл шиг хандсан бол танхал байсан байхдаа ичиж амьдар ганцаараа эмэгтэй хүнлүү бүгдээрээ нийлээд дайрхасаа
Энэ Одгэрэл гэж эмэгтэй г эрүүл мэндийн үзлэгт харгалзаж хүн гэрчтэй оруул! Жирэмсэн биш байх магадлалтай.Учир нь урьд нь жирэмсэн гэж бусдыг хуурч байсан
талийгаачийн ар гэрт өгөх хэдэн төгрөгийг нь булаацалдаад үхлээ шдээ. яанаа? Үхсэн хүний яс өндөлзүүлсэн яасан муухай улс вэ? Одгэрэл баталгаатай эхнэр биш, хамтран амьдрагч биш, найз охин гэж ойлгогдож байна.Энэ тохиолдолд хэвлийд байгаа хүүхэд хохирч үлдэх гээд байна. Хуулийн байгууллагаар шалгуулж, эцэг тогтоосоны дараа тэтгэмжийн мөнгөний асуудлаа ярих хэрэгтэй юм байна.
Мөнгөөр л бичүүлсэн байна ш дээ. Дарга нар нь амыг нь хамхих арга гэж бодсон байна ш дээ. Зарим бичвэрүүд ард иргэдийн толгойг эргүүлэх санаатай бичигддэг болсон гэж...
Та нар жирэмсэн хүнд хүндлэлгүй хандсан учраас л өгсөн мөнгөө буцааж авья гэсэн блгүй дээ. Үр хүүхдийг нь хэвлийдээ тээж хамт амьдарч бсан эмэгтэйд хамгийн их хэцүү бгаа шт. Тэтгэмж мөнгө төгрөг өгдөг юм эцэг тогтоолгоод нялх үрд нь өгөх ёстой өөр хэнд ч биш.
Хэдэн төгрөг булаацалдаад үхэхнээ.Хуншгүй хүнэнцэрүүд вэ
Ene Odgerel gedeg emegtei ih sonin eruul bish hun um shig anzaaragdaj baina. Huuhdee aldan shanalj baigaa ger buliig ochij eree tseergui uimuulj,avirlaj baigaa baidal ni yamar hun be gedgiig ni haruulj baih shig sanagdlaa. Uuruusuu uur busdiig dandaa haluuljah grj yavdag. Umnu ni bas tiim uil yavts bolood baisan. Huviin baidal ni oilgomjtoi baina faa.\n
Хогийн гарууд
Нэг гэрт амьдарч үр хүүхдий нь тээж бгаа эмэгтэйг тэгж болохгүй л бхаа энэ гэрийх нь мөнгө төгрөг ий нь авчина гэж айгаал эсрэг хандаж эмэгтэйг нийлж гүтгээд бгаа харагдаж бнадаа
Odgerel ged emegtei setgetsiin uurchlultei yamarch bsan eruul hun lav bish sanagddag. Taniltssan oirtson humuusee dandaa hel amaar doromjilj gutgedegi ayguu sonin setgehuitei emegtei. Huuliinhan ene emegteig sain shalgaasai. Yavch eruul hun bish
Yamar sejgiin hoogiin ger bul be. Ur huuhdiin chin udamiig teej uldsen neg gert amidarch bgaa ehner nuhuriig odoo harlaa ch geh shig. Iim zevuun garuud baidag baihgui yu. Amid ni bgaagui baij uhsen hoino ni garj ireed mungu bulaatsaldaad baidag. Yag l tiim bna sh te. Amid ni bgaagui bolool odoo harj bgaa sh te. Hamaatan nertei hognuudiin derged ehner ni huuhdee tegeed uldsen bna. Malnuud uilj unjaad bgaa ni bur hogiin haragdaj bna