Метапневмовирус нь бага насны хүүхдэд АЮУЛТАЙГ анхаарууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
5 цагийн өмнө

БНХАУ-д амьсгалын замын цочмог халдварт өвчин тасралтгүй өсөх хандлагатай байна. агаар дуслын замаар болон бохир гадаргуугаар дамжин халдварлагдах хүний метапневмовирус нь ихэвчлэн хүүхэд, өндөр настнуудад ханиад, бронхит, уушгины хатгалгаа үүсгэдэг амьсгалын замын вирус юм.

Тус улсад томуугийн өвчлөл улирлын шинж чанартай тархалтын үедээ байгаа бөгөөд томуугийн вирусийн эерэг илрэлтийн хувь эрчимтэй нэмэгдэж байна.

Иймээс иргэд, олон нийт уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахиж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, биеийн дархлаагаа дэмжих зэргээр урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байна.

Метапневмовирус нь шинэ вирус биш бөгөөд амьсгалын замын халдварт өвчин үүсгэгч вирусүүдийн дунд байсаар ирсэн тухай шинжээчид онцолж байгаа. Энэ вирус нь амьсгалын замын халдварт өвчин үүсгэдэг вирусүүдийн 01-1 хувийг эзэлдэг байна.

Метапневмовирусыг юун түрүүнд нэг ой хүртэлх нялх хүүхдүүдэд аюултай гэж үзэж байна. Учир нь халдвар богино хугацаанд уушгины хатгалгаа болдог. Мөн архаг өвчтэй өндөр настнуудад хүндрэх эрсдэл өндөр аж. Түүнчлэн, эл вирусийн эсрэг шинж тэмдгийн эмчилгээнээс өөр эмчилгээ одоогоор гараагүй байна.

Метапневмовирусийн халдвар одоогоор Хятад улсад эрчимтэй тархаж байгаа бөгөөд Казахстанд энэ вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gsggr(202.9.40.97) 3 цагийн өмнө

Нам төр уих зг үүрлж нам толгойд шаасн гажиг хомсдолт өлөн хувхай түрүүний бөөс манж хужаа хог шааруудыг далд ору2лж нүүдэлчд өөрсдөө нам төрөө ав ингх-с нааш улс орон хөгжихгүй адгийн бузр хулгайг таслн зогсоо.

0  |  0
Бат(202.9.46.24) 4 цагийн өмнө

Энэ хятадууд их яршиг удах юм аа

0  |  0
Top