Ч.Амарболд: Аливаа жагсаалыг санхүүжүүлэгчид бус иргэд л хохирдог

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 11

Сүхбаатарын талбайд болж буй иргэдийн жагсаал үргэлжилж байна. Жагсагчид 16:00 цагийн орчмоос Төрийн ордны шат руу дайрч, замбараагүй байдал үүсэж магадгүй нөхцөл үүсээд байна.

Жагсаалын талаар хошууч генерал Ч.Амарболд өөрийн үзэл бодлыг ийн илэрхийлжээ.

Тэрбээр "Хүмүүсийн жагсаж байгааг хараад хэлмээр санагдлаа. 2008 оны долоодугаар сарын 1-ий үймээний үеэр зовлонг нь эдэлсэн хүмүүс цагдаа бид нар шүү дээ. Түүнээс болж 500 гаруй цагдаа гэмтэж, бэртэж, нэлээд нь мөнх бусыг үзсэн. Одоо хөгжлийн бэрхшээлтэй, эрт ажлаасаа халагдсан хүмүүс олон бий. Энгийн иргэдээс ч мөн олон хүн гэмтэж, бэртсэн, шүүхээр орж, ял авсан. Аль, аль нь хохирсон. 

1990-ээд оны үеэс манайхан ингэж жагсдаг болсон. Тайван жагсаал хийх нь иргэдийн Үндсэн хуульд заасан эрх мөнөөс мөн. Тайван биш болоод эхлэхээр л хүчирхийлэл хүчирхийллээ төрүүлж эхэлдэг. Үүний дүнд аливаа жагсаалыг өдөөж, санхүүжүүлсэн хүмүүс биш жагсаалд оролцсон иргэд, эмх замбараагүй байдалтай тэмцсэн цагдаа хоёр л хохирч үлддэг. Үүнийг сүүлд нь хэн ч тоохгүй хаядаг учир би санаа зовниж явна. 

Жагсагчдад миний үг хүрвэл Төрийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, жагсаалаа хийх нь зүйтэй гэж иргэддээ зөвлөх байна.

Манай жагсагчид өөр туршлага авмаар байна. БНСУ-д болж байгаа жагсаалыг харахад жагсагчид нь суучихсан шаардлагаа тавьж байсан. Тайван байдлаар шаардлагаа тавьж, үзэл бодлоо илэрхийлээд, хоорондоо зөвшилцөх замаар асуудлаа шийдэх нь зүйтэй. Энэ нь манай олон нийтийн эрх ашиг хууль тогтоомжид их нийцнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(202.9.40.225) 2025 оны 01 сарын 16

Хулгаач авилгачидынл гарын алчуур болдгиииг цагдаа нэртэй хувцас нь өөр ард иргэдл хоорондооо мөргөлдөж нам дагасан өлөн авилгач хулгаач бузруудл улам баяжаал үлддэг шудрага бус нииигэм өөрчлөгдөх үе иржл таарааа солонгос шиг

0  |  0
Зочин(203.91.115.48) 2025 оны 01 сарын 16

Энэ хүнийг Ман үнэхээр зольсон шүү, хөөрхий. Энэ бол манай шилдэг офицеруудын нэг.

0  |  0
Зочин(202.126.89.171) 2025 оны 01 сарын 16

Аливаа жагсаал цуглааны ард захиалагчид турхирагчид ард нь үлдэж жагсаалд оролцсон ард иргэд л эрүүл мэнд их зүйлээр хохироод үлддэг

0  |  0
шит(172.56.153.135) 2025 оны 01 сарын 15

тэр 7 сарын 1 нд бууны гох дарж 5 хүн алсан алуурчидыг яагаад олж шийтгэхгүй байнаа одоо болтол.

0  |  0
Иргэн(45.44.69.91) 2025 оны 01 сарын 14

АМАРБОЛД ӨӨРӨӨ АЛДАА ГАРГАЖ БААХАН ЦАГДАА ИРГЭДИЙГ ХОХИРООЖ ЯЛ ЭДЭЛСЭН ХҮН. АЛДААНДАА ДҮГНЭЛТ ХИЙЖ АМАА ХАМХИХЫН ОРОНД ЖАГСААЛ САНХҮҮЖҮҮЛЭГЧИД ГЭЭД ЮУГАА ХУЦААД БАЙНАА. ЕР НЬ ИХ ЗАЛЬЖИН ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ

0  |  0
boldoo(178.174.229.45) 2025 оны 01 сарын 15

BALAI HUDALCH POPCHIN OYUERDENE TENEGIIG YARALTAI ZAILUULAH HTEI BNAAA

0  |  1
boldoo(178.174.229.45) 2025 оны 01 сарын 14

5 HUN BUUDUULJ UHSEN N UNEN TIIMEES TA YHEH BOLTLOO GEMTEI GSEN UG HEREV TA BURUUU TUSHAAL BIELUULEHEES TATGALZSAN BOL TA BAATAR BAILAA. TA BOL ODOO ALUURCHIN S.BAYAR N. ENHBAYAR TA 3 . HEN TANIIG TEDNIIG HAMGAAL GSEN YUM HOH CHIN

0  |  0
миний генерал(202.179.25.13) 2025 оны 01 сарын 13

хүндэлж явдаг дарга нарын минь нэг байна шүү дээ, хүүхэд ханиаад хүрлээ утаанаас боллоо засаг төр буу гэдэг нь, нөгөө их эзэнт гүрэн ярьдаг ард түмний үзэл суртал мөн үү таминээ

0  |  0
Зочин(202.9.41.102) 2025 оны 01 сарын 12

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
зочин(103.57.93.84) 2025 оны 01 сарын 12

тайван үзэл бодлоо илэрхийлж сураагүй хүй нэгдлийн үеийн юм шиг бүдүүлэг монголчууд

0  |  0
Зочин(103.212.118.21) 2025 оны 01 сарын 12

Эмх замбараагүй байдал үүсэх нь мэдээж хэдэн цагдаа нар хохирно дарга сайд хулгайч нар бүүрч хожино

1  |  0
иргэн(202.9.46.165) 2025 оны 01 сарын 15

ИРГЭД ҮГЭЭ ХЭЛЖ БОЛНО. ХАРИН ӨМНӨХ ЗГ-С ХАМГИЙН САЙН, БҮТЭЭЛЧ ШУДРАГА АЖИЛЛАЖ БГА ЗГ- Г ОГЦРУУЛАХ ГЭЭД БАЙГАА НЬ ӨНГӨТ ХУВЬГАЛ ХИЙХ ГЭСЭН ГАДНЫ БОЛОН ДОТООДЫН ХҮЧНИЙ ЯВУУЛГА ГЭДЭГ НЬ МАШ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БНА…… БИД УКРАЙН, ГҮРЖ ШИГ БОЛМООРГҮЙ БНА ШҮҮ….ИРГЭД ТУНГААХ ХЭРЭГТЭЙ…ЖАГСААЛ БУРУУ ЗҮГТ ЭРГЭВЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД НЬ БАЯЖААД ХАРЬД ОЧООД НУУГДДАГ, ИРГЭД ХОХИРООД ҮЛДДЭГ ГАШУУН ТУРШЛАГА БИДЭНД БИЙ ШҮҮ….

2  |  0
иргэн(43.228.129.134) 2025 оны 01 сарын 12

Зохион байгуулултад орж чадахгүй толгойгүй байдлыг ашиглан албаар хутган үймүүлсэн гэдны хүмүүс байгаа

0  |  0
zochin(202.126.91.10) 2025 оны 01 сарын 13

unen shuu

0  |  1
Top