Нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногт хүйтний эрч ЧАНГАРНА

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дунджаас 3–8°С хүйтэн байх төлөвтэй байна.

Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг бусдадаа дамжуулж, эрсдэлээс сэргийлэгч байя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top