БНСУ-ын Чонсон хотод энэ өдрүүдэд зохиогдож байгаа Олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит "Сутайн бор" клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн МӨНГӨН медаль болон Ази тивийн Мөсөнд авиралтын МӨНГӨН медалийн болзлыг тус тус хангалаа.
Н.Хэрлэн мастер ийн Дэлхийн цомын АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медалийн иж бүрдэлтэй боллоо.
Мөн тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд "Сутайн бор" клубийн тамирчин, ОУХМ Н.Сэлэнгэ МӨНГӨН медалийн болзол, Ази тивийн Мөсөнд авиралтын АЛТАН медалийн болзлыг тус тус хангалаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш Улаанбаатарын цагаар 16:15 цагт болно.
Ийнхүү төрсн ах, дүү хоёр мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хос МӨНГӨН медаль хүртэж, бахархам амжилт гаргалаа. Баг тамирчдын дасгалжуулагчаар Х.Нямдоо, Ц.Хосбаяр нар ажиллаж, "Сутайн бор" клуб тамирчдаа ивээн тэтгэн, бүх талын дэмжлэг үзүүлж байна.
ОУХМ Н.Хэрлэн, ОУХМ Н.Сэлэнгэ, Спортын мастер О.Сайханжаргал нарын манай гурван тамирчин үргэлжлүүлэн "Дэлхийн цом"-ын дөрвөн цувралд өрсөлдөнө.
"Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох хуваарь:
Сэтгэгдэл ( 0 )