АНУ-ын Лос Анжелес хотод гал түймэр дэгдэж Палисадс, Итон, Херст зэрэг нийт таван газар үргэлжилсээр байна. Орон нутгийн цагаар өнгөрөгч мягмар гарагт эхэлсэн уг гал түймэрт Лос Анжелес хотын нийт 35.000 акр талбай буюу ойролцоогоор Дархан хотын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний газар нутаг шатаад байна.
Тус гал түймрийн улмаас 11 хүн амь насаа алдаж, 200.000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, 10.000 гаруй барилга байшин сүйджээ.
Гал түймэр Палисадст улам хүчээ авч байгаа тул Лос Анжелесийн Гал түймэртэй тэмцэх газар нүүлгэн шилжүүлэлтийн шинэ горимд шилжжээ. Нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа бүсээс бусад хэсэгт оршин суугаа иргэд одоогоор гэртээ байхыг зөвлөсөн байна.
Одоогоор идэвхтэй асаж буй таван гал түймрийн нэг нь л 8 хувьд хүртлээ багассан бөгөөд тус гал түймэрт 86 км.кв газар өртсөн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Galin dul uuduu dahin cecegleh boltugai er ni manaih ch gesen boduushtai l ym ene tuvd bdag clonkud u
Uls orond oorsdoo ardchilagch geh liberialuud uls oroniihoo tolgoid garch transjender ijil hvisten geh metiin gaj vzeliig surtaljilj gal sonoogch gazariin dargaar tomilogdson transjender avgai ni tusub mungiig ni hasaj ter mungiig transjender bolon ijil hvisten nart ugj baisanaas gadan jinhene erchuud boloh hvmvvsiig halj dandaa transjender hvmvvsiig bas hvvhenvvdiig abch ajilah chadbar aldagdsan geed bnlee
Харамсалтай юм.