Бразилын хөлбөмбөгч, “Аль Хилал” багийн довтлогч Неймар 2024 онд талбай дээр нийт 42 минут тоглохдоо 101 сая еврогийн орлого олжээ.
Бэртлийн улмаас бүтэн жил завсарласны дараах анхны тэмцээний хоёрдугаар хагаст 32 настай хөлбөмбөгч дахин бэртэл авсан юм.
Неймар 2023 оны зун Францын “Пари Сан Жермен” клубээс “Аль Хилал” багт 90 сая еврогоор шилжсэн билээ. Тэрбээр энэ багтай таван тоглолт хийж, нэгхэн гоол оруулсан. 2023 оны аравдугаар сарын 18-нд тэрбээр Бразил-Уругвайн тэмцээнд оролцох үеэр гэмтэл авчээ.
Сэтгэгдэл ( 0 )