Неймар Анчелоттигийн үгийг үгүйсгэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 02

Бразилын шигшээ баг ДАШТ-ий Өмнөд Америкийн урьдчилсан хэсгийн сүүлчийн хоёр тоглолтоо Чили, Боливитой хийх болно. Тус хоёр тоглолтод оролцох бүрэлдэхүүнийг ахлах дасгалжуулагч Карло Анчелотти хэдэн хоногийн өмнө зарласан. Зарласан нэрс дотор Неймар байгаагүй.

Унаган клуб “Сантос”-тоо эргэн очсон Неймарыг яагаад шигшээд дуудаагүйгээ тайлбарлахдаа “Бид бүгдээрээ Неймарыг сайн мэднэ. ДАШТ-д тэр бидэнд хамгийн сайн формтой байхдаа хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт бага зэрэг гэмтэлтэй байсан” гэж Карло Анчелотти мэдэгдсэн юм.

Тэгвэл Неймар өчигдөр “Сантос”-ынхоо бүрэлдэхүүнд багтан “Флуминэнсэ”-гийн эсрэг бүтэн тоглолоо. Үүнийхээ дараагаар Карло Анчелоттигийн ярьсныг үгүйсгэжээ.

“Сүртэй гэмтсэн юм байхгүй. Жаахан хавдсан л төдий. Хэрвээ үнэхээр гэмтэлтэй байсан бол өнөөдөр тоглохгүй шүү дээ. Тиймээс намайг дуудаагүй нь гэмтэлтэй холбоотой биш. Дасгалжуулагчийн л шийдвэр. Шийдвэрийг нь би хүндэлнэ. Намайг дуудаагүй ч гэлээ шигшээ багаа дэмжих болно” хэмээн цагтаа “Барселона” болон “Парис Сэн Жэрмэйн”-д тоглож байсан 33 настай хөлбөмбөгч хэлсэн байна.

Магадгүй Бразилын шигшээ бүсийнхээ харьцангуй сул хоёр багтай тоглох учраас Анчелотти шинэ тоглогчдыг сорьж үзэхийг хүссэн байж мэдэх юм. Тухайлбал, довтолгоонд “Крузейро”-гийн 23 настай Кайо Жоржег дуудсан. Энэ тоглогч Бразилын дээд лигийн мэргэн буучдын жагсаалтыг 15 гоолтойгоор тэргүүлж яваа юм.

Неймарыг дуудаагүй нь Бразилд ихээхэн яриа болсон нь ойлгомжтой. Ялангуяа Неймартай утсаар ярьсан эсэхийг лавлахад Карло Анчелотти “Неймар юмуу Родригод би заавал утасдаж хэлээд байх шаардлагагүй. Хэрэгтэй гэж үзвэл тэр хоёрт миний утасны дугаар байгаа. Надтай ярьж болно. Родригод бол миний дугаар бий. Неймарт байхгүй гэдгийг би мэдээгүй, байгаа л гэж бодсон” хэмээн өгүүлсэн байна.

Бразилын шигшээд Карло Анчелоттигийн дуудсан хөлбөмбөгчдийн нэрс:

Хаалгачид: Алиссон “Ливерпүүл”, Бэнто “Аль Наср”, Уго Соуза “Коринтианс”

Хамгаалагчид: Алешандро Рибэйро “Лилль”, Алекс Сандро “Фламенго”, Кайо Энрике “Монако”, Дуглас Сантос “Зенит Санкт-Петербург”, Фабрисио Бруно “Крузейро”, Габриэл Магальяэс “Арсенал”, Маркиньос “Парис Сэн Жэрмэйн”, Вандерсон “Монако”, Уэсли “Рома”

Хагас хамгаалагчид: Андре Сантос “Челси”, Бруно Гимараэш “Ньюкасл”, Каземиро “Манчестер Юнайтед”, Жоэлинтон “Ньюкасл”, Лукас Пакета “Вест Хэм”

Довтолгоо: Эстевал “Челси”, Габриэл Мартинелли “Арсенал”, Жоао Педро “Челси”, Кайо Жорже “Крузейро”, Луис Энрике “Зенит Санкт-Петербург”, Матеуш Кунья “Манчестер Юнайтед”, Рафинья “Барселона”, Ришарлисон “Тоттенхэм”.

Карло Анчелотти дээрх тоглогчдыг эхлээд дуудсан. Гэвч Матеуш Кунья гэмтсэн тул “Фламенго”-гоос Самуэль Линог, Жоэлинтон гэмтсэн учраас “Байя”-гаас Жан Лукасыг дууджээ.

  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sodkhuu(59.153.114.188) 2025 оны 09 сарын 02

Sul 2 bagtai neymar rodrygog duudku tgloj bolnoo harin tsaashdin tgloltond duudah ystoi gej bodoj bno kk

1  |  0
OYUN(197.211.63.113) 2025 оны 09 сарын 02

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
Top