Саудын Арабын “Аль Хилал” багт тоглож байгаа Бразилын хөлбөмбөгч Неймарыг талбайд гарах үед нэгэн хөгжөөн дэмжигч алтан бөгжийг нь хулгайлсан хэрэг гарсан тухай спортын хэвлэлүүд бичжээ.
Ираны “Эстеглал” багийн эсрэг тоглолтын үеэр талбайд гарахдаа Неймар хөгжөөн дэмжигчтэй гар барихад бөгжийг нь сугалан авсан байна. Неймарын бөгжийг хулгайлсан хөгжөөн дэмжигч “олзоо” 60 мянган риал буюу 15 мянган еврогоор дуудлага худалдаагаар зарах гэж буйг эх сурвалж мэдээлжээ. Тэрбээр зар дээр “Неймарын бөгж” хэмээн тодруулсан байна.
Харин хагас хамгаалагч өөрөө энэхүү мэдээллийг үгүйсгэсэн байна. Неймар “Энэ долоо хоногт л гэхэд миний талаар гурван ч худал мэдээлэл цацагдсан. Бразил надтай ингэж харьцаж байгаад ичиж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )