Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан өнөөдөр (2025.01.11) болж байна.
Тус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Ерөнхий сайд танилцуулгатай холбогдуулан ногоон бүс байгуулах, айл өрхийг хийн түлшинд холбох, “Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний баяжуулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудал дээр тооцоо судалгааг сайтар хийж, салбар хоорондын уялдааг сайжруулан, яаралтай технологийн шинэчлэл хийх, тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэй гэдгийг онцолж, штабын гишүүдэд үүрэг, чиглэл өгч байна.
Шуурхай штабын хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НЗДТГ-ын дарга, орлогч дарга нар болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэ Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хуралдах чинь багадаагүй одоо хий шийд агаарын чанар маш АЮУЛТАЙ түвшинд хүрээд бна төхөөрөмж нь хэмжиж дийлэхгүй бна сонсонуу мэдсэн үү хулгайчуудаа