Шуурхай штаб I Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарахыг үүрэг болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 11

Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штаб өнөөдөр /2025.01.11/ анхдугаар хуралдаанаа хийж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр "Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүхий ногоон бүс байгуулах, айл өрхийг хийн түлшинд холбох, “Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний баяжуулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудал дээр тооцоо судалгааг сайтар хийж, салбар хоорондын уялдааг сайжруулан, яаралтай технологийн шинэчлэл хийх, тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэй" гэдгийг онцолж, штабын гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.
 


Шуурхай штабын хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НЗДТГ-ын дарга, орлогч дарга нар болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэ Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.228.129.134) 2025 оны 01 сарын 12

Мөнгөндөө гахчихсан төрөөс төрсөн баячууд

0  |  0
иргэн(43.228.129.134) 2025 оны 01 сарын 12

Хуралдаад л дүр үзүүлээд бодит байдал дээр бахь байдгаараа дордоод л гадны улсуудын зууш болох л гээд бн даа

0  |  0
Шуудан (69.251.135.41) 2025 оны 01 сарын 12

Яриад л байдаг хийж хэрэгжүүлсэн, үр дүн нь гарсан нь???

0  |  0
Top