Утаатай үед цэнгэг агаарыг мэдрэн ууланд алхах нь сайхан. Гэхдээ .
- Хамгийн түрүүнд гутлаа зөв сонгох хэрэгтэй. Тодруулбал, шагайны хамгаалалттай, цэвэр арьсан гутал өмсөхийг уулчид зөвлөдөг. Уулын гутал сонгохдоо өөрийн өмсдөг размераасаа нэгээр томыг сонгоорой. Учир нь хөл тань хөдөлгөөнд халж, тэлдэг тул гутал зайтай байх хэрэгтэй.
- Оймсны хувьд олон давхарлах хэрэггүй. Уул руу алхах үед хөл тэлэх тул гутланд сул зай хэрэгтэйгээс гадна байнгын хөдөлгөөнтэй байх учир хөл даардаггүй.
- Өвөл ууланд алхахдаа байцаа шиг олон давхар хувцаслах нь зөв гэж үздэг. Курткан дотроо хоёр давхар цамц өмсөх нь хамгийн тохиромжтой.
- Куртканы хувьд гаднаас салхи нэвтрүүлдэггүй, дотроос хөлсийг гадагшлуулах үүрэгтэй Gore-tex технологийн курткийг өмсөх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )