[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өөрийгөө үнэлж сурах 4 алхам

2024 оны 04 сарын 17

Бид өөрийгөө үнэлж, хайрлаж сурч байж бусдыг ойлгож, хайрлаж сурна. Амархан сонсогдож байгаа ч бидний төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй чадваруудын нэг болох өөрийн үнэлэмжийг нэмэх, тогтвортой байлгах 4 алхмыг өгүүлье.


Давуу талаа ол

Хүн бүрд давуу тал бий. Өөрөө өөрийнхөө давуу талыг олоход хүндрэлтэй байвал найз нөхөд, гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ асуугаарай. Тэд бүх зүйлийг тань бодитоор хэлнэ.

Давуу талаа ашиглаж эхэл

Одоо давуу талаа бодит байдал дээр ашигла. Түүнээсээ таашаал мэдэрч, бусадтай хуваалц.

Бүтэлгүйтсэн үедээ өөрийгөө бүү буруутга

Хэн ч төгс биш байдаг учир алдаж, азгүйтэж, бүтэлгүйтсэн үедээ өөрийгөө бүү яллаж, буруутгаарай. Өөрийгөө буруутгах нь танд ямар ч ашиг тусыг авчрахгүй бөгөөд ажлын бүтээмж, чадвар муудна. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь зөв ч хямарч суухын оронд туршлага гэж хүлээж аваад, урагшил.

Амиа хичээ, гэхдээ зөвөөр...

Өөрийн үнэлэмжээ нэмэх, өөрийгөө хүндлэх үндсэн суурийн нэг бол амиа хичээсэн зан юм. Энэ нь өөрийн дуртай зүйлийг хийж, өөрийн зарчмаар явах зэрэг юм. Харин бусдад төвөг удсан байдлаар амиа хичээж, би үзэлдээ хэт автах биш юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top