[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Ажлаас халшрах хам шинж үүсгэдэг 3 шалтгаан

2024 оны 04 сарын 10

Ажилдаа явах дургүй болох, гутрах, ажлын байран дээрээ бухимдах зэрэг нь ажлаас халшрах хам шинж үүссэний дохио юм. Тэгвэл энэ нь юунаас болж үүсдэг вэ?


Олон жил ажилласан

Та энэ ажлын байрандаа 10-аас дээш жил ажилласан бол халшрах шалтгаан болж болно. Гэхдээ ажилдаа дуртай бол энэ хам шинжийг даван туулах боломжтой. Мэргэжлийн хүмүүст хандан туслалцаа авах, өөртэйгөө ажиллах, стресс, бухимдлаа зөв тайлж сурах, урам зоригоо сэргээх зэрэг замаар халшралтыг ялан дийлж болно. Нас явчихлаа, хөгшин байна, хүмүүс надад таагүй хандаж байна зэрэг сөрөг бодлууд дээрээ ажиллаж, эерэг бодлоор солих хэрэгтэй юм.

Олон жил ажилласан хүний хувьд ажил нь гарт орсон байдаг тул нэгэн хэвийн уйтгартай мэт санагдаж эхэлнэ. Гэхдээ үүнийг даван туулах боломжтой.

Дөнгөж сургууль төгссөн

Анхны ажил бол олон шинэ зүйлтэй тулгарч, мэргэжлийн ур чадвараас гадна харилцааны ур чадварууд зэрэг шинэ туршилтуудад хүнийг оруулдаг. Иймээс энэ ажил болохгүй байна гэж шантрахаасаа өмнө ажлын байран дээр эзэмших ур чадваруудад суралцаж, дасан зохицож сурахад хэрэгтэй зүйлсийг хийж, өөртэйгөө ажиллаарай. Хямрахаа урьтал болгож болохгүй.

Гэр бүлийн шалтгаан

Энэ нь эмэгтэй хүний хувьд бол төрөлт, декритээ авах, хүүхдүүдээ харах, хичээл сургуульд нь хүргэх, авах зэргээр ажлаа хийж чадахгүй болох зэргээр асуудал үүсгэдэг. Та ажлаа хийж байгаа ч хүүхдэдээ санаа тавьж, муу ээж байхгүйн тулд хүүхдэдээ л санаа тавьсаар ажилдаа төвлөрч чадахгүй байх зэргээр халшрах хам шинжийг үүсгэдэг байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жөах(202.9.40.108) 2024 оны 04 сарын 10

Ажлаа мэдэхгүй нам дагаж томилогдсон даргын цүнх барьж орж ирсэн хөдөөний оркуудын ажлыг давхар хийнэ гэдэг ямар аймаар гээч наад ” чинь юү ч биш

0  |  0
Top