[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Толгой эргэдэг бол дараах 4 арга хэмжээг ав

2024 оны 03 сарын 26

Бидэнд элбэг тохиолддог зовиурын нэг бол толгой эргэх. Энэ нь бие даасан өвчин биш бөгөөд ихэвчлэн суурь эмгэгийн шинж тэмдэг болдог аж. Шалтгааныг нь заавал тодруулж, оношлуулах хэрэгтэй юм. Толгой эргэхээс хэрхэн сэргийлэх вэ?


Сэтгэлзүйгээ тогтвортой байлга

Хэт ядрах, сэтгэлзүй тогтворгүй байх зэрэгт тархины цусан хангамж муудаж, толгой эргэдэг.

Бүтэн нойртой бай

Нойр дутуу байх нь тархины үйл ажиллагааны өөрчлөлтөд хүргэж, ой тогтоолт муудах, анхаарал сулрах, толгой эргэх зэрэг хам шинжүүд дагалддаг.

Согтууруулах ундаа бүү хэрэглэ

Аливаа эм, согтууруулах төрлийн ундааны хэрэглээ нь толгой эргэх тохиолдолд хүргэдэг.

Хамраараа амьсгал

Гэнэт толгой эргэхэд айж сандарч болохгүй. Хамраараа тайван амьсгал. Нэг цэг рүү ширтэж, амьсгалаа удаанаар авч, тайван гаргах нь толгой эргэх зовиурыг намдаадаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top