[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр

2024 оны 06 сарын 04

Хүн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүйн улмаас бусдыг аялдан дуурайдаг, өөртөө итгэх итгэлгүй байдаг. Бүх амжилтын түлхүүр бол өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийн онцлогоо мэдэх. Тэгвэл өөртэйгөө ажиллахад тань тус болох дараах зөвлөгөөг хүргэе.


Зорилгоо тодорхой байлга

Яг ямар үр дүнгийн төлөө хичээж буйгаа мэдэж байгаа хүн юм юмруу үсчиж, юм болгоныг сайн хийх гэж хичээх шаардлагагүйг мэдэж байдаг.

Шүүмжлэлээс бүү зугт

Шүүмжлэлээс зугтах, хамгийн сайн байхыг зорих нь буруу. Шүүмжлэл таныг алдаа дутагдлаа засаж, илүү хурдан сайжрах нөхцөлийг бүрдүүлэх болно.

Хэзээ ч бүү хойшлуул

Яг одоо л эхлэх тохиромжтой цаг. Заавал тохиромжтой цаг хугацаа, нөхцөл байдал бүрдсэн байхыг чухалчилдаг хүмүүс хэзээ ч тэр тохиромжтой цаг хугацаагаа олохгүй. Хайсаар, хүлээсээр, өөлсөөр байх болно. Анхны оролдлого тань бүтэлгүй болсон ч хамаагүй, ахин хийсээр л бай. Энэ таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top