Харааны контакт линз зүүдэг бол та маш болгоомжтой хандах хэрэгтэй. Линз зүүхдээ анхаарах зүйлс, түүнийг хэрхэн шинээрээ мэт тунгалаг байлгах талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.
Хиймэл хумсаараа линзэнд хүрч болохгүй
Хиймэл хумс нь бидний хумс шиг мэдрэмтгий бус учир линзээ авах гэж байгаад нүдний гадна талын эвэрлэг бүрхүүлийг гэмтээдэг аюултай.
Лазер хагалгаа хийлгэх бол контакт линз бүү зүү
Хараа засах лазер хагалгаа хийлгэнэ гэж бодож байгаа бол контакт линз зүүх шаардлага байхгүй. Контакт линз байнга нүдний гадна талын эвэрлэг бүрхүүл дээр даралт өгч байдаг учир нүдний гадна талын эвэрлэг бүрхүүл барзгар болдог. Лазер хагалгаа хийх гол талбар нь эвэрлэг бүрхүүл. Эвэрлэг бүрхүүл өөрчлөгдсөнөөр лазер хагалгаа хийх боломжгүй болох аюултай.
Линз удаан хэрэглэвэл эмгэг үүснэ
Контакт линзийг удаан зүүвэл нүдэн дотор эвэрлэг бүрхүүлийн хөвөөн дээр шинэ судасжилт үүсдэг аж. Энэ нь цаашлаад нүдэнд эмгэг үүсгэх аюултай.
Линзтэй холбоотой бүх зүйл цэвэр байх хэрэгтэй
Линз болон түүнийг хавчиж авах зүйл, гар, сав, хайрцаг зэрэг нь цэвэр, аюулгүй байх ёстой. Линз хадгалах савыг гурван сард 1 удаа солих хэрэгтэй.
Өөр хүнтэй сольж зүүх хориотой!
Линзийг олон цагаар тасралтгүй зүүх, өөр хүнтэй сольж хэрэглэх, бохирдуулах, хугацаа нь дууссан линзийг үргэлжлүүлэн ашиглах зэрэг нь хориотой!
Сэтгэгдэл ( 0 )