[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Айдас заримдаа ашигтай

2024 оны 09 сарын 26

Айдас бол хүний мэдрэмжүүдийн нэг. Та юунаас айдаг байхаас үл хамааран энэ мэдрэмж нь ихэнхдээ таныг хамгаалахын тулд үүсдэг. Айдсын талаар чухал хэдэн мэдээллийг хүргэе.


 

  • Айсны дараа бид илүү эрч хүчтэй, цовоо цойлгон болж хувирдаг байна. Иймд хааяа нэг айж байхад гэмгүй.

 

  • Ямар нэгэн төрлийн аюул, эсвэл тодорхой бус, таагүй нөхцөл байдлууд нь дарамттай байдлыг бий болгож, энэ мэдрэмж нь даамжирвал айдас болдог. Айх үед биед адреналин даавар ялгарч, хүний биеийг тэмцэх эсвэл зугтахад бэлэн байдалд оруулдаг байна.

 

  • Айдас удамшина. Хүмүүсийн элдэв зүйлсээс айх, айдсын хэмжээ хэр их байх нь эх, эцгээс урагт хадгалагдан ирдэг аж.

 

  • Хүний тархинд амигдала гэх жижиг хэмжээтэй айдас үүсгэгч байдаг. Бид үүгээр дамжуулан айдсыг мэдэрч байдаг ба энэ хэсэг гэмтвэл нэг зүйлээс хамааралтай болж, тухайн зүйлээ харах, мэдрэх төдийд маш их айж, зүрх дэлсэнэ. Иймд амигдалаг хамгаалж, элдэв зүйлсээс хэт их айх, цочих зэргээс сэргийлж байх хэрэгтэй.

 

  • Айдас ашигтай. Үүгээр дамжуулан бид аливаа аюулыг хурдан, илүү сайн илрүүлж, илүү бодолтой байхад хүрдэг. Мөн аюулаас зугтах, аюулыг давах хүч, тэвчээрийг өгдөг.

 

  • Айдсыг даван туулах, түүнээс ангижрах хамгийн чухал зүйл бол хайр юм. Хайраар цэнэглэгдсэн хүн айдсыг өөрөөсөө түлхэн үргээх хүч чадалтай. Хайраас ялгарах окситоцин болон эндорфин гармон нь ямар ч зовлон шаналал, айдсыг үгүй хийх хүчийг өгдөг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top