Дотор муухайрч, гэдэс эвгүй болох зэрэг нь хүнийг сульдааж, маш таагүй мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл энэ үед ямар арга хэмжээ авах вэ?
Лимонтой бүлээн ус уу
Лимон нь ходоодны үйл ажиллагаанд ашигтай хүчилийг агуулдаг. Дотор муухайрах үед лимонтой бүлээн ус уух эсвэл лимон үнэрлэх нь ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
Эфирийн тос үнэрлэ
Лимоноос гадна эфирийн тосны үнэр нь дотор муухайрахыг намдаадаг.
Зүсэм цагаан гаа ид
Цагаан гаа нь бөөлжилтийн эсрэг маш үр дүнтэй хүнс юм. Дотор таагүй байх үед жижигхэн зүсэм цагаан гаа идэх эсвэл цагаан гаатай цай уугаарай.
Бүү хэвт
Хэвтэх үед ходоодны шүүс улаан хоолой руу дээшилж, дотор улам муухай оргино. Сандал дээр хөдөлгөөнгүй суухыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )