"Миний нөхөр хурган дарга нарын зараалд явснаас болж амиа алдсан"

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар өөд болсон асуудлаар түүний эхнэр Ж.Одгэрэл өнөөдөр /2021.12.13/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр амиа алдсан нөхрийнхөө бичлэгийг ил болгохыг шаардаж, бичлэгийг олон нийтэд ил болгох хүртэл өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн юм. 

Алба хаагч агсны эхнэр Ж.Одгэрэл "2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны 09:27 минутад миний нөхөр Улиастайн уулзвар дээр байгаа Монголын цагдаагийн 100 жил гэсэн самбарын хулдаасыг буулгах гэж байгаад тогонд цохиулж амиа алдсан. Мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн тогонд цохиулсан.

Галын шаттай машиныг дээш өргөөд самбарын хулдаасыг буулгачихаад буцаагаад шатыг буулгалгүйгээр дээш нь өргөсөн. Үүнээс нь болоод тэр самбарын дээд талд, нэлээд зайтай байсан тогны утсанд хүргэчихсэн.  Түүнээс нь болоод шат нь тогны утастай орооцолдоод манай нөхөр өөд болсон байгаа юм. Би камерын бичлэгийг харсан.

Миний нөхөр гал сөнөөгчөөр 10 жил ажилласан. 24 цагийн ээлжнээс буусан хүнийг албан бус ажилд явуулсан байгаа юм. Хурган дарга нарын зараалд явснаас болоод амиа алдчихлаа.

Тогонд цохиулахаас 13 минутын өмнө надтай утсаар ярихдаа "Одоо харилаа" гэж байсан. Гэтэл нөхөр минь өөд болсноос хойш гурван цагийн дараа "Танай нөхөр өөрийн буруугаас болж тогонд цохиулаад нас барлаа" гэж мэдэгдсэн. Тэд "Хөлстэй явж байгаад малгайгаа тайлж, тогтой утсанд хүрсэн" гэж тайлбарлаж байгаа юм. Харин миний үзсэн бичлэгт 100 хувь бусдаас хамааралтай осол байсан. Тиймээс энэ бичлэгийг олон нийтэд харуулж, нөхрийн минь нэр хүндийг сэргээхийг шаардаж байна.

Миний нөхрийг өөрөөсөө болж, саваагүйтэж яваад тогонд цохиулж нас барсан мэтээр ярьж байна. Тэгвэл энэ хүн өрөөлийн буруугаас болж амиа алдсан байгаа юм. Тийм учраас нэр хүндийг нь сэргээхийг хүсэж байна.

Нэгэнт олон нийтэд ил болсон хэргийг цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, ил болгох хэрэгтэй. Гэтэл төрийн нууц гэж байна. Хүн амины хэрэг байхад төрийн нууц гэж болохгүй.

Прокурорт хүсэлт гаргаад, зөвшөөрсөн үед нөхрийн минь амиа алдах үеийн камерын бичлэгийг үзүүлнэ гэсэн. Миний зүгээс прокурорт хүсэлтээ гаргана. Надад бичлэгийг үзүүлтэл би энд өлсгөлөн зарлаад суух болно” гэлээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.94.98) 2021 оны 12 сарын 13

manager gej 1 yuuch hiideggui saihan ajiltai hun baina.

0  |  0
Зөв(66.181.161.82) 2021 оны 12 сарын 13

Хаа сайгүй л 100 жил гэсэн том самбар өлгөөд л...түүнийг байрлуулах буулгах гэж хүн эндээд л яасан хар мөртэй баяр бэ...\n

0  |  0
zochin(112.72.15.182) 2021 оны 12 сарын 13

zuv bna uneni tuluu ybakh ni sain bnA HUCHTEI BGAARAI

1  |  0
Зочин(192.82.68.51) 2021 оны 12 сарын 13

Яаанаа энэ охинд өмгөөлөгчид туслаарай нөгөө хуульч БАТЯЛАЛТ сайн гэсэн шүү.Ямар өрөвдмөөрьш юм бэ

3  |  0
zochin(202.21.127.136) 2021 оны 12 сарын 14

huurhiiduu anh uuruu bichlegiig ni uzej baihdaa gar utasaaraa bichij avah suhuugui l baisan baihdaa. yasan ch hetsuu horvoo be

1  |  0
123(202.126.93.202) 2021 оны 12 сарын 13

ААД, ТААД зөрчсөн байна. Мэддэг чаддаг хүн нь мэдээж хөлсөөр л хийнэ. Хүний мэргэжил туршлагыг үнэлдэггүйн хар гай нь шүү дээ. ААД, ТААД-ууд хүний цусаар бичигдсан байдаг юм шүү.

0  |  0
Зайлаач(66.181.179.207) 2021 оны 12 сарын 13

Хөлстэй явсан гэж юу гэсэн ч үн юм бэ дээ

0  |  0
zzzzz(64.119.21.201) 2021 оны 12 сарын 13

tangarag urgusun alban khaagch zaraald yawna gej baydagguy yum

1  |  2
иргэн(66.181.178.82) 2021 оны 12 сарын 15

хуний амиар тоглочих юмаа

4  |  1
Top