Монгол Улсын орон нутгийн хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв

Я.Болор | Zindaa.mn
11 цагийн өмнө

Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайд С.Сүхболд 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Жэжү хотноо зохион байгуулагдсан “2025-NEAR Зүүн хойд Азийн Нутгийн захиргааны байгууллагын хурал”-ын нээлтэд оролцов.

Тэрээр мэндчилгээндээ “Зүүн хойд Азийн нутгийн захиргааны байгууллагын холбоо” нь 1996 онд байгуулагдсан цагаас хойш тус бүс нутгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Монгол Улсын орон нутгийн төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хүүхэд, залуучуудын соёлын солилцоо зэрэг хамтарсан төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн”-ийг онцлов.

Энэ удаагийн хуралд Монгол, Хятад, Солонгос, Япон, ОХУ, Киргиз улсын орон нутгын 53 байгууллагыг төлөөлж, 113 төлөөлөгчид, тэр дундаа Монгол Улсаас Улаанбаатар, Булган, Дархан, Дорнод, Дундговь, Говь-Сүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Ховд, Хэнтий аймаг, зарим дүүргийн төлөөлөгчид оролцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай шинээр харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал уулзалтыг зохион байгуулав.

Хурлын үеэр Элчин сайд дээр дурдсан аймаг, дүүргийн төлөөлөгчидтэй уулзаж, нутгийн өөрөө удирдах байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Суугаа улсын 12 томоохон хот, мужийн гадаад харилцааны асуудал хариуцсан Элчин сайд нар оролцож, хамтын ажиллагааны боломжийг танилцуулсан нь онцлог байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu