ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Энэтхэгүүд Монгол Улсыг сонирхох болсон шалтгаан

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 29

Азербайжаийн “Калибер” цахим хуудас Энэтхэг улс Монгол Улсыг сонирх болсон шалтгаан, хүчин зүйлүүдийн талаар сонирхолтой нийтлэл бичжээ. Дээрх нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.


Саяхан даа, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг улсад дөрөв хоногийн айлчлал хийсэн. Уг айлчлал нь Энэтхэгийн эрчим хүчний тэлэлт, Монголын ашигт малтмалын нөөц чадавхийг нэгтгэн, хамтын ажиллагааг шинэ үе шатанд гарсныг илтгэсэн. Ази тивд стратегийн шинэ тэнхлэг болсныг ч дурдах нь зүй.

Энэтхэгийн хувьд Монгол Улс уламжлалт харилцаатай стртаегийн түнш. Монголчуудын боловсруулсан “гуравдагч хөрш” хэмээх гадаад бодлогын үзэл баримтлал нь Энэтхэгийн Евразийг дамнасан шинэ харилцаа тогтооох хүчин чармайлттай яв цав нийцэж байна. Энэтхэгийн технологийн болон санхүүгийн боломж нь Монголын хувьд харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх гол шалтгаан.

Энэтхэг улс Монгол Улсад 2018 оноос хойш газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Уг үйлдвэрийг барихад Энэтхэгийн талаас 1.7 тэрбум ам.долларын зээлийг Монгол Улсад олгосон юм. Жилд 1.5 сая тонн буюу өдөрт 30 орчим мянган баррель түүхий тос боловсруулах хүчин чадалтай уг үйлдвэр ашиглалтад орвол Монгол Улсын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний 50-66 хувийг хангах боломжтой. Уг төсөл бүрэн хэрэгжсэнээр ОХУ-аас шатахууны импортын хамааралтай Монгол Улсын нөхцөл байдлыг өөрчлөх томоохон алхам болох юм. Зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна газрын ховор элемент, ханган нийлүүлэлтийн сүлжээ, эрчим хүчний шилжилт, бүс нутгийн дэд бүтцийн шинэ төсөл зэрэг салбарт хамтын ажиллагаага төрөлжүүлэх боломжууд бий.

Дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч Энэтхэг улс металлургийн нүүрсний импортын хараат байхаа больж, импортын олон тулгуурт харилцаатай болохоор зорьж байна.

Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын уулзалт өнгөрсөн аравдугаар сард болж, цахим хамтын ажиллагаа, соёлын солилцоо, геологи ашигт малтмалын салбарыг хамарсан 10 санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эдгээрээс онцлууштай нь коксжих нүүрс, зэс болон ган, технологийн салбарт хамтран ажиллах, ирээдүйн экспортын гол цэг гэж тодорхойлсон геологи, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байлаа.

Монголын коксжих нүүрсийг энэтхэгчүүд сонирхож байгаа нь гайхмаар зүйл биш. Учир нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч нь Энэтхэг. Чухам иймээс металлургийн импортоос ихээхэн хамааралтай. Сүүлийн жилүүдэд Австралийн импортоос ихээхэн хамааралтай байсан тул уг хамаарлыг бууруулж өөр улсуудаас коксжих нүүрс импортлох нь стратегийн чухал зорилтынх нь нэг болжээ. Яг энэ цаг үетэй зэрэгцэн Монгол Улс уул уурхайн экспортын хувьд Хятадаас хараат байдлаа халж, төрөлжүүлэх эрмэлзэлтэй байна. Гэвч Орос-Хятадын дунд байдаг далайд гарцгүй Монгол Улстай харилцана гэдэг Орос юм уу, Хятадын аль нэгийнх нь газар нутгаар дамжих тул дэд бүтцийн хүндрэл, геополитикийн томоохон саад тотгор байсаар байгааг тодотгох хэрэгтэй.

Хоёр талын хамтын ажиллагааны эхний томоохон илрэл нь газрын тос боловсруулах үйлдвэр. Цаашлаад энэ төсөл хүрээгээ тэлж цэвэршүүлсэн бүтээгдэхүүн болон илүүдэл түлшийг Төв Ази эсвэл Хятадын хойд хэсэгт экспортлох, улмаар нефт химийн үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхолтой байна. Чухамдаа энэ төсөл хэрэгжүүлснээр Энэтхэгийн хувьд Монгол Улсад инженерийн ур чадвар, төсөл хэрэгжүүлэх туршлага, техник ажиллуулах чадварыг эзэмшүүлж байгаа юм.

Монгол-Энэтхэгтэй хийсэн худалдаа гадаад худалдааны нийт эргэлтийн ердөө 0.5 хувийг эзэлж байна.

Геополитикийн ээдрээт байдлын дунд Энэтхэг улс нүүрс, ховор ашигт малтмал, түүхий эдийн тогтвортой нийлүүлэлттэй байхыг эрмэлзэж буй. Хэдийгээр дэд бүтцийн хувьд хүндрэлтэй ч Монгол Улстай харилцаа тогтоох гэж эрмэлзэж байгаа нь дээрх шалтгаантай холбоотой. Энэтхэг-Монгол Улс ОХУ-аар дайран өнгөрөх “Монгол-Энэтхэгийн түүхий эдийн гүүр” бүхий коридор байгуулах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Зөвхөн түүхий эд, уул уурхайн салбарт хамтран ажиллаад зогсохгүй сэргээгдэх эрчим хүчний салбар харилцаагаа хөгжүүлэх шинэ салбар юм. Монгол Улс нар, салхины асар их нөөцтэй. Монгол Улс саяхан нарны эрчим хүчний холбоонд элссэн. Сэргээгдэх эрчим хүчний тал дээр Энэтхэгийн туршлага асар их. Нар, салхи, усан цахилгаан станцын техник технологийн бааз, “нөү-хау” бий гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулсан. Гэхдээ хоёр талын хамтын ажиллагаа цаашид өсөн нэмэгдэх шаардлагатай гэдгийг нэг л баримт харуулна. Монгол-Энэтхэгтэй хийсэн худалдаа гадаад худалдааны нийт эргэлтийн ердөө 0.5 хувийг эзэлж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.177.37) 2025 оны 11 сарын 29

VANXANI VANAGN BIEE UNELLEED BOOW XXI BOOW DOLOON AL ANUSN SEXSEER 2ERTEI SEXSEER XUCHINDI80955877TSAG SEKSYGEER

0  |  0
huvcsgalt namiig uze(151.225.27.33) 2025 оны 12 сарын 01

delhiin hackeruudiin tov enetheg hogiin zavaan gahainuud mongoliig amarhan zalgina

0  |  1
Top